Wednesday, August 17, 2011

Нарцисс

Нарцисс
Гол усны сахиусан тэнгэр Кэфис, шидэт хүүхэн Лавриона хоёрын үүл борооны ажлын үр дүнг Нарцисс гэдэг байжээ. Нарцисс хүүр уг нь их царайлаг, бие хаа төгс залуу боловч зан ааш гэж авах юмгүй мөс шиг хүйтэн, омог бардамын туйл болсон их зант байж л дээ.
Нэг удаа Нарцисс ойгоор зугаалж яваад төөрцөн байхад нь шидэт хүүхэн Эхо таарч л дээ. Эхо Нарциссыг хармагцаа хамаг бие нь хачин болж, энэ тэрүүгээр нь халуу оргин, хайртай дуртай болчихож гэнэ. Даанч хайртай гэдгээ хэлж чаддаггүй гэнэ, учир нь аянга чулууддаг Зевсийн ааштай авгай Гера Эхог үг хэлдэггүй, харин бусдын хэлснийг буцааж хэлдэг болгоод шийтгэчихсэн байж л дээ ядаж байхад... Тэгээд яах вэ дээ, дурласан Эхо Нарцисс руу давхиад очиж. Гайхсан залуу хэн гэдгий нь асууж. Гацаа Эхо буцаагаад л цуурайтуулж. Ярвайсан Нарцисс эрваатасан хүүхэн чинь гээд өөрөөсөө холдуулж, хаяад явж гэнэ. Харин үүнд нь хайр дурлалын охин тэнгэр Афродита ахайтан миний хишгийг голдог мич вэ гээд л аймаар нервтэж гэнэ. Тэгээд өөрөө өөртөө дурлаж өдөр бүр маанагтаарай гээд Нарциссыг илбэдэж орхиж гэнэ. Ингээд л илбэдүүлсэн Нарцисс өөрийгөө усанд харж гэнэ, өр зүрх нь булгилж гэнэ, үнэхээр өөртөө дурлаж гэнэ. Өдөр бүр л өөрийгөө харж суудаг болжээ. Суусаар байгаад бөхийж гэнэ. Бөхийсөөр байгаад хэвтэж гэнэ. Хэвтсээр байгаад атийж гэнэ. Атийсаар байгаад амьд хүн биш харин алаг цэцэг болж хувирчээ