Wednesday, April 16, 2014

Цаг хугацаа тайвшрал авчирдаггүй

Цаг хугацаа тайвшрал авчирдаггүй...

Цаг хугацаа тайвшрал авчирдаггүй, шаналлыг минь
Цаг хугацаа эдгээнэ гэж хэлсэн та нар бүгд худалч!
Уйлагнах борооноор би түүнийгээ санаж,
Угалзат давалгаа хумигдахад түүнийгээ хүсдэг.
Түрүүчийн цас уулын энгэр бүрээс хайлж
Түүдгийн утаа болжээ, хуучин оны навч ч...
Ноднин жилийн гашуун хайр гэвч сэтгэлд минь
Овоороостой байна, хуучирсан бодлуудын минь дэргэд.
Түүнийг минь санагдуулж, өөдөөс мэлтийгч зуун газарт
Очихоосоо би айдаг болж. Гэлээ ч
Түүний хөл хүрээгүй, төрх нь гэрэлтээгүй газарт
Түр ч атугай тайвширюу гэж очихдоо
“Түүнийг минь санагдуулах юм энд алга аа” гэж
Түгшиж мэгдэхдээ түүнийг л саначих юм.

Эдна.

Орчуулсан Г.Лхагвадулам

" Эцэгтээ бичсэн захидал " / Ф.Кафка эцгийнхээ тухай.../



Хайрт аав минь!


Яагаад “Танаас айдаг” гэж хэлдэг байсан юм бэ гэж Та надаас асуусан. Би энэ удаад бас л хариулж чадахгvй нь. Айдгаасаа болоод тэрхvv айдсаа тайлбарлахад дэндvv олон жижиг сажиг зvйлийг дурдах хэрэгтэй болдог байсан юм. Одоо би Танд захидлаар хариулахыг хичээж байгаа боловч хариулт маань бас л бvрэн дvvрэн, чин сэтгэлийнх болж чадахгvй нь бололтой. Эдvгээ ч гэсэн миний айдас, тvvний уршиг нєлєє надад саад болсоор байна. Нєгєє талаар, захидлын маань хэмжээ миний ой ухааны бvх боломжоос хамаагvй их болох нь ээ. Аливаа ажил хэрэг Танд маш энгийн санагддаг бєгєєд vvнийгээ надад болон бусад хvмvvст эрээлэлгvй хэлдэг байсан. Та бvхнийг иймэрхvv маягаар vздэг. Бvх насаараа хvнд хєдєлмєрт нухлагдаж, бvгдийг хvvхдvvдийнхээ тєлєє зориулсан хvн гэж Та єєрийгєє vзнэ. Ялангуяа надад илvv ихийг зориулсан учраас “би санаа амар амьдарч”, бvрэн эрх чєлєєтэй байж, хоол ундны талаар санаа зовох юмгvй, ямар ч зvйлд сэтгэл зовдоггvй хvн болж єссєн болно. “Хvvхдийн ач тус” гэж юу байдгийг хэтэрхий сайн мэддэг учраас Та ямар ч хайр талархлыг хvлээлгvй зєвхєн ойлголцох тєдий байдлыг шаарддаг байлаа. Гэтэл би хар нялхаасаа єєрийнхєє єрєє, номон дундаа, єєрийнхєє vзэл бодолтой хамт Танаас нуугддаг байлаа. Би хэзээ ч Тантай илэн далангvй ярьж хєєрч байгаагvй. Францесбад руу Таныг эргэж очдоггvй, хэзээ ч Танд хvvгийн сэтгэлээр ханддаггvй. Дэлгvvр болоод Таны ямар ч ажлыг сонирхдоггvй байсан. Бас Таныг хаяад явсан. Биднийг єсгєж, дэмжин халамжилж байсан Таны тєлєє хуруугаа ч хєдєлгєдєггvй мєртлєє (ганц удаа ч vзвэрийн билет авчирч єгєєгvй дээ) найз нєхдийнхєє тєлєє чадах бvхнээ хийдэг.


Хэрвээ Та миний тухай дурсамжаа нэгтгээд vзвэл намайг ач тус мэдэхгvй, хєндий хvйтэн, хариг хатуу хvн гэж дvгнэх нь магад. Бvх зvйлд би л буруутай. Зєв тийш нь засч залруулах талаар ямар ч санаа тавьдаггvй гэж Та намайг буруутгадаг. Гэтэл Та єєрєє огт буруугvй, тvvгээр ч vл барам надад хэтэрхий сайн байсан нь миний алдаа гэж vздэг. Таны энэ бодлыг Та бид хоёр бие биеийнхээ ємнє харилцан буруугvй гэдгээ хvлээсэн тохиолдолд хvлээн зєвшєєрч болох юм. Би Танд vvнийг л vнэмшvvлж чадвал Та бид хоёрын хооронд (гэхдээ амьдралын шинэ алхам биш л дээ, бид хоёр хэтэрхий их хєгширч) ямар ч байсан ойлголцлын гvvр тавигдаж, Таны утга учиргvй vглэх араншин зогсохгvй ч арай багасах биз ээ. Танд хэлж ярья гэсэн миний vгийг Та мэдрээд байдаг нь гайхалтай санагддаг. Жишээ нь, “Би чамд хайртай. Гэхдээ бусад эрчvvд над шиг чамтай харьцдаггvй байсан. Учир нь тэдэн шиг хуурамч зан гаргаж чадахгvй” гэж Та саяхан хэлсэн. Таныг надад сайн санаагаар ханддагт би хэзээ ч эргэлзэж байгаагvй. Гэхдээ л Таны энэ vгэнд итгэж чадахгvй байна. Та хуурамч зан гаргаж чаддаггvй нь vнэн. Гол нь бусдыг хуурамч гэж хэлдэгт л Та бид хоёрын хоорондын ямар нэгэн ялгаа байгаа хийгээд тэр нь надаас тєдийгvй Танаас ч бас шалтгаалж байгаа юм байна гэдэг нь Танд мэдрэгдэж буй хэрэг. Хэрэв миний энэ таамаглал зєв бол бидний санал нэг байна гэсэн vг. Ганцхан Танаас болоод би ийм болчихсон юм биш ээ. Тэгвэл хэтрvvлсэн хэрэг болно. “Юмыг хэтрvvлэх нь миний дутагдал”. Таны нєлєєллєєс хол хєндий єсч бойжлоо ч гэсэн Танд таалагдаж, санаанд чинь тохирох хvн болж чадахгvй л байх байсан. Би хvч чадал дорой, шийдэмгий бус, тогтворгvй, аль ч Кафкатай адилгvй хvн болох байлаа. Энэ байгаагаасаа єєр болчихвол Та бид хоёр бие биеэ маш сайн ойлгох байсан биз ээ. Та миний найз нєхєр, хамтран зvтгэгч, авга ах, євєг эцэг, тvvгээр ч барахгvй хадам минь байсан сан бол би их жаргалтай нэгэн байх байлаа. Эцгийн хувьд Та надад хэтэрхий хvчирхэг санагддаг. Ах нар маань багадаа хорвоог орхиж, охин дvv нар минь хожуу тєрцгєєсєн учраас анхны довтолгоог би ганцаараа vvрчээ. Гэтэл би гэдэг хvн єчvvхэн амьтан байлаа шvv дээ. Бид хоёрыг харьцуулбал Та хvч чадал, эрvvл мэнд, захирангуй дуу, уран цэцэн яриа, биеэ тоосон байдал, тэсвэр хатуужлаараа ч жинхэнэ Кафка байлаа. Гэтэл би Кафкагийнхний vнэртэй боловч амьдарч, ажиллаж, ямар ч эргэлзэлгvй, хvлцэнгvй дорой шинжээрээ Лёвигийнхантай Кафкагийн эхийн залуу vеийн нэр ойролцоо юм уу даа… Та намайг амархан мохоож, надад уйтгар, гуниг, дотоод зєрчлєєс єєр юу ч vлдээгээгvй. Гэхдээ Та бид хоёр тулалдаж байраа эзэлсэн, єєртєє итгэсэн, зоригтой, чадал тэнхээтэй дайчид шиг л байсан. Харамсалтай яа… Та бид хоёр бие биеэ ойлгож, нэг нь нєгєєдєє хvч тэнхээ сэлбэж чадаагvйн шалтгаан юундаа байдгийг би мэдэхгvй юм. Магадгvй Та, vргэлж миний хамгийн эмзэг нандин зvйлд хааш яайш хандаж тvvгээрээ холдуулсан байх. …Та гэр орон, ажил тєрлєєсєє холдох тусмаа элэгсэг, єрєвч, анхаарал халамжтай болдог. Яг л єєр улс гvрнээр аялж яваа хаан хvн шиг ч гэмээр юм уу даа… Гэр бvлээс гадуур бусад хvмvvстэй харьцах миний харилцаа бvхнээс илvvтэй хохирсон. Миний танилцаж vерхсэн хvмvvсийг Та ямар нэгэн талаар нь vргэлж буруутгах тул би Танаас ямар ч буруугvй хэрнээ байнга уучлал гуйх хэрэгтэй болдог байсан. Та хvнд итгэж чаддаггvй тєдийгvй vvнийгээ надад бас хэвшvvлэхийг хичээдэг байлаа. Би эргэн тойрондоо сайн хvмvvсийг харж байсан мєртлєє Таны vгийг дагаснаараа яваандаа єєртєє ч итгэж чадахгvй ямагт айж явдаг болсон юм… Та намайг цаас эрээчиж суудагт тун дургvй байж билээ. Ингэж суухдаа би харьцангуй биеэ дааж, Таны нєлєєллєєс гардаг байсан юм. Зvйрлэвэл, чийгийн улаан єтийг тасалчихад мєлхєєд явчихдагтай адилаар тvрхэн ч болов амсхийдэг байж билээ. Ер нь тэгээд яг ийм vед минь Таны дургvйцэл надад таатай байдаг сан. Харин шинээр ном аваад орж ирэхэд (Та голдуу хєзєр тоглож байдаг) “Цаанаа, ширээн дээр тавьчих” гэж тоомжиргvйхэн тушаахад би их гомддог байсаан. Гэхдээ ихэнх тохиолдолд би Таны эдгээр vгсийг “Чи одоо чєлєєтэй” гэсэн утгаар хvлээж авдаг байжээ. Энэ бол єєрєє єєрийгєє хуурч л байгаа хэрэг л дээ. Yнэнийг хэлэхэд, надад ямар ч эрх чєлєє байгаагvй юм шvv. Мэргэжлээ сонгож авахад минь харин Та нигvvлсэнгvй сэтгэл гаргаж надад эрх чєлєє олгосон. Миний талаар Таны бодол алдаатай байсан гэдэг нь энэ vед илэрсэн. Та намайг ажилч хичээнгvй, нямбай гэж боддог байлаа. Таны бодлоор бол би шургуу суралцаж, vргэлж юм бичиж суусан нь худлаа юм шvv дээ. Намайг тааруухан сурч, юу ч мэдэж чадаагvй гэж хэлвэл нэг их хилсдэхгvй. Би єєрийнхєє тєлєє л санаа зовдог байлаа. Жишээ нь, эрvvл мэндийнхээ талаар. Хоол шингэхгvй байна уу, vс унаж байна уу, нуруу бєгтийж байна уу гэж бодсоор эцэст нь жинхэнээр євчдчихдєг байлаа. Завгvй царай гарган Танаас зугтаадаг байсан нь єєрийнхєє єрєєнд орж хэвтэх л гэж хvсч байсных. Ажил дээр ч, гэрт ч миний хєдєлмєрийн vр дvн харагддагvй байлаа. Хэрэв Та vvнийг эрт мэдсэн сэн бол машид уурлаж бухимдах байсан биз ээ. Уг нь залхуу биш л дээ. Гэхдээ хийх юм надад огт байдаггvй байсан юм. Таны дэргэд би хэнд ч хэрэггvй єчvvхэн амьтан байлаа шvv дээ. Ийм байдалд би мэргэжлээ сонгож авах эрхтэй болсоон. Ер нь би єєрєє єєрийнхєє хvчийг vнэлэхээс илvv Таны амыг хардаг байлаа. Бага сургуулийн нэгдvгээр ангийг тєгсєж чадахгvй юм шиг санагддаг байсан боловч тєгссєнєєр барахгvй шагнал авсан. Гимназийн элсэлтийн шалгалтад тэнцэхгvй гэж бодож байтал бvх юм амжилттай болсон. Дараа нь гимназийн нэгдvгээр ангийн шалгалтанд гарцаагvй унана гэж байтал унасангvй. Тэгээд дараа нь бvх юм азтай… азтай байлаа. Гэвч Таны царайг харах бvрдээ одоогоор бvх юм сэтгэгчлэн бvтэж байвч эцэстээ бvх юм урвуугаар тєгсєж болно гэдгийг мэдэж байсан. Иймэрхvv бодол сэтгэлдээ тээж яваа хvvхэд ямар жаргалтай байх билээ. Удалгvй гимназийн дарлалаас гарч утга учиргvй санагддаг, хvч чадал шаарддаггvй байсан гимназийн хичээлvvдийг нэгэн адил ямар ч сонирхолгvй, миний нэр хvндийг олны дотор унагачихгvй шиг мэргэжил сонгож авах нь зvйтэй гэж vзээд хууль зvйг хамгийн тохиромжтой гэж vзэв. Зарим vед сэтгэлийн хєдєлгєєнєєс болоод тєлєвлєєгvй зvйл хийчих нь олонтаа. Жишээ нь, хоёр долоо хоног хими-ээр оролдож, хагас жил хэртэй герман хэл сурах гэж ноцолдсон гэх мэт. Эцэст нь ямар ч атугай хууль зvйг судлахаар сэтгэл шулуудав. Энэ нь надад ємнє хэдэн мянган хvн зажилж зажилж залгиж чадаагvй орхисон, ис тосонд дарагдсан зузаан зузаан ботиудыг цаасны єт шиг нvхэлж сууна гэсэн vг. Миний сурлага ирээдvйн мэргэжил ямархуу байх вэ гэдгийг тодорхой мэдэж байсан хэдий ч тоолгvй орхисон билээ. Миний хувьд гэр бvл гэдэг чухам ямар байхыг, юу болохыг мэдэж чадаагvй гэдгээ хvлээх ёстой. Нэг л мэдэхэд амьдралын энэ хэцvv асуудал тулаад ирчихсэн байлаа. Энэ салбарт би хэзээ ч амжилтанд хvрч байгаагvй болохоор гэрлэх гэж оролдсоноо Танд тайлбарлан ойлгуулж чадахгvй байх аа даа. Yvнээс гадна єдєр шєнєгvй энэ тухай эргэцvvлэн бодсоор одоо бvр учраа олохгvй болчихоод байна. …Миний танилцаж vерхсэн бvсгvйчvvдийг Та тоож vздэггvй, аль хэдийнээс мэддэг юм шиг загнадаг байж билээ. Єєрийгєє аврахын тулд хэчнээн ч янзын арга саам хэрэглэв дээ. Та vvнийгээ сайн мэдэхгvй ээ. Намайг гомдоож, гутаах нь Танд юу ч биш байлаа. Хэрэв гэрлэлт азгvй болбол би єєрєєсєє илvv Таныг гутаасан хэрэг болно гэдгийг Та ердєє ойлгодоггvй байлаа. Гэрлэх тухай ам ангайх бvр Та эсэргvvцдэг байсан. Ф-д хоёр удаа сvй тавиад больсон, дахиад сvй тавьсан, мєн ээж та хоёрыг Берлин рvv шал дэмий дагуулж явсан гээд Танд дургvйцэх шалтгаан байсан. Яагаад ийм байдалд хvрчихсэн юм бvv мэд. Гэрлэх оролдлогууд маань єєрийн зорилготой байсан. Гэвч энэ бvхэн хvvхдийн тоглоом шиг (нэгнийхээ гараас чанга барьчихаад яваач, гvйгээч гэдэг) єнгєрсєн дєє. Та эртнээс намайг “Яв” гэдэг байсан боловч єєрєє ч мэдэлгvй дэргэдээ барин дарангуйлсаар байсан. Тохиолдлоор боловч надтай гэмгvй сайхан бvсгvйчvvд таарсан билээ. Намайг бvрэг ичимхий, шийдэмгий бусыг мэдсээр байж Та нvд ирмэх зуур гэрлэх шийдвэр гаргаж чадна гэж яаж бодоо вэ? Бvсгvйчvvдийн аль нь ч намайг гомдоогоогvй. Харин хоёуланг би л гонсойлгосон юм. Ер нь би яагаад гэрлээгvй юм бэ? Надад ялих шалихгvй саад бэрхшээл тулгарсан л даа. Тэгэхдээ амьдралын утга учир саад бэрхшээлийг даван туулдагтаа л байдаг байх. Гэхдээ юунаас ч хамаарахгvй гол саад бол би сэтгэл санааны хувьд гэрлэхэд бэлэн бус байсанд оршино. Гэрлэе гэж шийдвэр гаргасан цагаасаа эхлэн нойр хоолоо алдаж, єдєр шєнєгvй толгой євдєж, байх суух газраа олж яддаг болсон. Энэ нь єєрєє єєрийгєє vзэн ядаж, єєртєє итгэхгvй ямар нэгэн зvйлээс айж явдаг байсантай л холбоотой юм.


Миний айдас хvйдсийг ойлговол Та надад “…Чи бид хоёр тулалдсаар байна…Ер нь тулалдаан хоёр янз байдаг. Эхнийх нь рыцарийн тулалдаан. Энэ нь хvч тэнцvv хоёр этгээд тулгаран нэг бол алдана, нэг бол ононо. Энэ нь зєвхєн єєрийн тєлєє байдаг. Бас паразитын дайн гэж бий. Хазаж хатгахын зэрэгцээ єєрийнхєє амьдралыг тэтгэхийн тулд бусдын цусыг сордог. Энэ бол жинхэнэ мэргэжлийн дайн. Чи тvvнтэй адил юм. Чи бие даан амьдрах чадваргvй. Гэхдээ чи амгалан тайван амьдрах, єєртєє бурууг єгєхгvйн тулд л Таны амьдралын хvч тамирыг би булаан сорж байна гэж чи нотолдог. Yvний хариуцлагыг эцсийн эцэст бас л би хvлээх болно. Жишээлбэл, чи саяхан гэрлэхийг хvссэн. Гэтэл захиандаа бичсэнээр бол гэрлэхийг бас хvсэхгvй байсан байна. Чи єєрєє ямар ч идэвх санаачлага гаргаагvй бєгєєд харин ч єєрийгєє гэрлvvлэхгvй байх талаар надаас тусламж хvссэн шvv дээ. Би туслахыг ч бодоогvй. Учир нь нэгдvгээрт, чиний аз жаргалд саад болохыг хvсээгvй, хоёрдугаарт, хvvгээсээ хэзээ нэг цагт зэмлэлийн vг сонсохгvй гэсэндээ л тэр. Би єєрийгєє захирч чиний гэрлэлтийн асуудлыг єєрийн чинь мэдэлд єгсєн нь надад тус болсон гэж vv? Огтхон ч vгvй. Хэрвээ намайг дургvйцсэн бол чи бvр зориудаар энэ бvсгvйтэй ханилах байсан. Хэрвээ энэ гэрлэлтийг зєвшєєрсєн бол эцэстээ бас л би буруутай vлдэх байлаа. Миний бvх vг яриа vнэн шударга гэдгийг чи зєвшєєрч байгаа ч намайг илэн далангvй байж чаддаггvй, хоёр нvvртэй, долгинуур “нян” гэжээ. Миний бодлоор чи намайг энэ захидлаараа хvртэл сорж байгаа юм биш vv?” гэж хариулах байсан биз ээ. Yvнд чинь хариу болгож энэ бvх эсэргvvцлээ ч Таны эсрэг болгож болно. Энэ эсэргvvцэл Танаас бус надаас гарч байгаа. Та бусдад ердєє итгэдэггvй. Энэ бол Таны хvмvvжил.


Yнэндээ амьдрал чинь хєзєр дэлгэхээс илvv ээдрээтэй, миний бичсэн шиг юм бvхэн нь эрэмбэ дараалалтай байдаггvй юм байна. Энд тайлбар зайлшгvй хамтдаа явдаг юм байна. Бvгдийг би тодорхой хэлмээргvй байна. Миний бодлоор бол энэ захиа vнэнд нэлээд ойртож, Та бид хоёрын амьдралыг хєнгєвчилж vхэх vед нигvvлсэнгvй, нийлэнгvй ариун болгох биз ээ.

Франц 1919 оны арваннэгдvгээр сар.

Орчуулсан Д.Галбаатар