Friday, December 26, 2014

Tamir's Mix Best 45 Songs Of 2014







1. The War On Drugs - Under Pressure 
2. Temuulen & Turmunkh - Unexpected Answer 
3. Bilinda Butchers - Edo Method 
4. Makthaverskan - Asleep
5. Enerel & The Compass - Time Stitch
6. Ariel Pink - Put Your Number On My Phone
7. Vatame - Chamd Bi
8. Beck - Morning
9. Run The Jewels - Blockbuster Night Part.1
10. The Colors - Mind Oddity
11. Sun Kil Moon - I Can't Live Without My Mother's Love
12. Spoon - They Want My Soul
13. TOY - Endlessly
14. Mac DeMarco - Let Her Go
15. Real Estate - Talking Backwards
16. Ought - The Weather Song
17. Shuggie Otis - Strawberry Letter 23
18. Against Me! - Transgender Dysphoria Blues
19. Future Islands - Seasons (Waiting For Me)
20. Gil Scott-Heron - Winter In America
21. Micheal Jackson feat. Justin Timberlake - Love Never Felt So Good
22. Enkhbat (Baga Toirog) - Hair Durlal Chamd Irne
23. Flying Lotus - Never Catch Me feat. Kendrick Lamar
24. The War On Drugs - Red Eyes
25. Merchandise - Green Lady
26. Bishop Nehru - You Stressin ( Produced By Disclosure)
27. George Ezra - Budapest
28. GoGo Penguin - Hopopono
29. Tobias Jesso Jr - True Love
30. The Raveonettes - Killer In The Streets
31. The Fall - The Mixer
32. Spoon - Do You
33. Wild Beasts - Sweet Spot
34. Twin Peaks - I Found A New Way
35. Nick Mulvey - Fever To The Form
36. Ex - Hex - Beast
37. Hospitality - Going Out
38. White Lung - Down With Monster
39. Cymbals Eat Guitar - Jackson
40. Tennis - Mean Streets
41. Parquest Courts - Black & White (7-Inch Version)
42. The Compass - Jil Bur
43. Alvvays - Archie,Marry Me
44. Royal Blood - Little Monster
45. Yast - Stupid




source - https://www.facebook.com/groups/438261882888200/ 

Wednesday, December 3, 2014

untitled

Гэхдээ нээх сонин , би яг ойрын хугацаанд бүүрмөсөн алга болчих юм шиг мэдрэмж төрөөд, тэрэндээ тайвшраад яваад бхын  .

Нээрэнгээсээ үхчих юм болов уу ???

Сонин юм аа ммм.

Wednesday, November 26, 2014

Өнөөөдрийн домбоорч бодсон , баахан бодлууд . Тэмдэглэл .

Бодлуудаа сүлжээд унтнааа, өглөө босоод задална , тэгсэн чинь бодлууд нь буржийчихсан бвал яанаа  :p

***

тэр гоё хоорондоо таарсан , нийлэмжтэй аянууд хаанааасаa ч урсаж , ундарч гараад яг таг таараад нийлчихдэг юм, сонин , бас гоё.

***

хийх зүйлс асар их бдаг , гол нь залхаж л болохгүй юм бна лээ, ойрд их ойлгож бна. xэрэгцээтэй чухал зүйлүүдэд шантрахгүй

***

зав л гарвал юм бодоод , бааахан юм бодоод , амьдрал бодогдоод нтр шантрах гээд л , шаналгаатай ч гсн амттай. хааяа амтгүй болох гээд бхын

***

за за энд хадгалахаа болилоо .

Monday, November 24, 2014

Ховор зүүд , эсвэл зүүд надад ховор тохиодог байх ?

Өчигдөр зүүдлээд . Гоё хүнийг .
Ойрд бүүр нэг хүнийг санаад үхэх гээд бсын. Намайг тоож ууулзахгүй байгаа , ер нь тоохгүй байгаа хэдий ч ЗҮҮДЭНД ирээд явсан нь яамай даа ч гэж бодох шиг.

Тэврээд л , уйлаад л , инээгээд л бсан.

Барагтаа л бол зүүдэлдэггүй юм. Зүүдлэсэн байлаа ч санаж байгаа зүйл огт байдаггүй юм.
Хааааяаа нэг зүүдлэхдээ нэээх зөнтэй зүүдлэчихдэг , эсвэл маш таагүй зүүд зүүдлэдэг .
Энэ удаад үнэхээр сайхан зүүд. Нандигнамаар.
Бодоод бсан чинь өмнө нь энэ хүнийг бараг л зүүдэлж байгаагүй юм бна..

Дахиад зүүдэнд ирээсэй .. :-|


...

Sunday, November 16, 2014

Cонирхолтой үгс



***
Хэтэрхий гүн сэтгэлд
Хэзээ ч гүехэн мэдрэмж тогтдоггүй.

***

Tuesday, November 4, 2014

Ойрд нэг л сонин бнаа

Ойрд хүн амьтантай уулзаагүйм. Саяхан уулзсан хэдэн нөхөдтэй . Гоё бсан.
Гэхдээ бас дахиад уулзахгүй хэсэг хугацаа болоод тэр хүмүүсийг санамаар санагдааад .

Нээх сонин. Санамтгай болчихсон юм болов уу ? жиг шиг .
Зожиг болдог юм бна лээ шд . Тэгээд дахиад бүүрр хүмүүстэй уулзахгүй , ажилдаа явмааргүй ганцаараа аглагт бж үзмээр санагдаад л.
Яасан гэсэн чинь тэр хугацаанд өөр юм бодолгүй , элдэвт сатааралгүй , ихийг бодмоор байгаам болов уу ?

Мэээдкүү .


Тэгэээл ямар нэгэн юм хиймээр санагдаад л , дотроос ундраад л , оргилоод л.

Тэгсэнээ яг юу нь бас мэдэгдэхгүй.

Нэг хүн тэгж бна л даа , цаг нь арай болоогүй болохоор тэгж байгаам болов уу гэж.

Бас л мэдэх юм алга .

Яахууууууууууууууууууууууу ?

- За яасан ч яахав. Юутай ч гараад алхалаа. Хаашаа ч хамаагүй

Tuesday, October 21, 2014

Xэ хэ нэг ийм юм ярьчихсан бдаг , ичээд бхын

Саарал: Гэрэл зураг амьдралд минь асар их нээлт, боломжийг олгосон



http://news.gogo.mn/r/148625

Sunday, October 5, 2014

Борооны охин / П.БАТХУЯГ /

Борооны охин




Тэр бороо арван нэгэн сарын эхээр гэнэт оров. Гайхалтай нь өвөл бороо ороход хэн ч хачирхсангүй. Ихэнх хүн удахгүй яргуй нүдлэж, ногоо цухуйна хэмээн бодсон биз. Харамсалтай нь даанч тэгсэнгүй. Бороо орсоны маргаашнаас ертөнцийн бүх юм хайлж эхэллээ. Он удсан байшин барилгын чулуун хананууд шоколадтай мөхөөлдөс шиг зунгааралдан нялцайж, замын өнгөлсөн хавтангууд ялбайж, уул толгод, өвс ургамал галд хуйхлагдсан мэт үгүй болж, чулуу, модод хэлбэрээ алдаад нүд халтрим дүрстэй овгор хар зүйл болон хувирч байлаа. Мэдээж хүмүүс орох байх газраа олж ядан хий дэмий л ийш тийш гүйлдэж, хоргодох байрнаас алт эрдэнэс мөнгө төгрөг, юугаа өгөхөөс буцахгүй байдалд хүржээ. Тэр өдрийн бороонд норсон хүмүүс эхнээсээ хайлж, мэлтэгнэсэн шингэн бие нь нүдэн дээр агаарт ууршиж байв. Энэ гарцаагүй мөхөл гэдэгтэй бүгд эвлэрээд хэн ч аврагдах арга зам хайхаа больж, хайлан уурших өдрөө хүлээн мөргөл залбирал хийсээр суух болов. Харин бид хоёр хэд хоногийн өмнө болсон хуримнаас буцаж явлаа. Хурим хачин сайхан болсонсон. Хөөрхөн залуухан бэрийнхээ дуулж бүжиглэхийг харсан хөгшин залуу бүгд л уяран баясаж, хэд ч дахин дуулуулсан юм, бүү мэд, бараг л тоогоо алдсан байлаа. Цээл сайхан хоолой, уян налирхай бие, усгал зөөлөн харц гээд хамаг сайхан нь төгс бүрдсэн нэгэн байлаа
-Түүний хоолой цаанаа л нэг нууцлаг даа? Сонсоод л суумаар сэтгэлд нэг л дотно, тийм , ээ гэж тэр надаас гэнэт асуув. Зам хайлмагтаад хот хоорондын автобус мөлхөх төдий л урагшилж байсанд уур хүрснээ мартаад:
-Ёстой сайхан дуулдаг бүсгүй байналээ дээ? хэмээн түүний хэлснийг бүрэн дэмжиж байгаагаа батлах гэсэн мэт толгойгоо дохилоо. Эргэн тойрон уулс сүглийж байдаг газар, одоо гүйлгэнэсэн хэдэн хар дов болж хувирчээ. Тэр бүгдийг харахаар сэтгэл улам түгшүүртэй болох тул нүдээ аниад сандалдаа улам шигдэн суулаа.
-Ямар сайхан бүжиглэдэг гэж санана. Тийм, ээ гэхэд нь зөвхөн толгой дохисонд тэр харсангүй. Тэгэхээр нь автобусанд суугаа бүх хүн сонсохоор чангаар,
-Би энэ насандаа тийм уян зөөлөн биетэй бүсгүй хүнийг хараагүй гэлээ. Гэтэл тэр нүдээ эргэлдүүлэн өндийж ирснээ, сандлынхаа түшлэгийг базлан байж,

-Зөөлөн гэнэ, ээ. Чи биенд хүрч үзээ юу? Зөөлөн гэдгийг нь чи яаж мэдсэн юм бэ? Үнэхээр ер бусын зөөлөн байна уу? гэж ар араас нь угсруулан асууж гарлаа. Гэнэт буруу үг санамсаргүй алдсанаа мэдсэн ч түүнд худал ч болтугай гайхуулмаар санагдаад:
-Олны нүд хариулж байгаад түүнийг би тэвэрч үнссэн юм. Бүр уруул дээр нь гээд нүдээ аньлаа. Дотроо түүний царай яаж зэвхийрэхийг төсөөлж бодонгуут инээд цээжнээс булталзаад хариугүй гадагш нь алдчихсангүй. Биеэ хүчлэн барьж инээдээ дарлаа. Үнэхээр тэр хуриманд уригдсан бүх хүн түүнийг тэвэрч аваад уруул дээр нь шуналтайгаар үнсэхийг дотроо хүсэмжилж байсан гэдэгт мөрий тавьсан ч бэлэн байна. Хөгшин залуу, эр эм ялгаагүй гэвэл арай дэгсдүүлсэн болохгүй билээ. Нүдийг нь үүрийн цолмонтой зүйрлээд хэрэггүй. Учир нь тэр одноос ч тунгалаг, тэр одноос ч гэрэлтэй, тэр одноос илүү цацарч байсан юм. Далайн ероолын сувдаар чимэглэж сүлжсэн хар гэзгийг ёстой л гүн шөнийн тэнгэр хийгээд тэнгэрт чимсэн ододтой зүйрлэвэл дөхөхөөр байлаа.

-Чи сүйт залууг нь олж харсан уу? Тийм охиныг гэргийгээ болгодог ховорхон азтай эр бий дээ? гэсэнд тэр хүзүүгээ гүрдийлгэн онигор нүдээ байдгаар нь бүлтийлгээд:
- Чи бас олж хараагүй юм уу? Би хуриман дээр цугласан бараг бүх хүнээс асуусанш дээ? Хэн ч олж хараагүй байналээ. Ингэхэд чамайг ер нь хэн урьсан юм. Чи хэнийх нь ах дүү болж байна гээд бүх насаараа цагдаагийн мөрдөгч хийсэн хүний нүд гаргаж, лавлан асуув.
-Би урилгатай, гэхдээ хэн ч надад өгөөгүй. Хуримын өмнөх өдрийн өглөө л тэнд заавал очих ёстойгоо мэдсэн юм.
-Яаж гэдгийг чинь мэдэж болох уу?

-Зүүдэндээ л...Тэр сандлаасаа огло үсрэн босоод, гар тээшний хайрцаг мөргөлөн байж, автобусны цонхоор ийш тийшээ гайхшран харснаа,
-Энэ гадаа чинь юу болоод байгаа юм бэ? Хайлаад байгаа юм уу даа? гэснээ, сүлбээр зүүгээр тогтоосон цамцныхаа энгэрийг ярж, туранхай цээжээ ил гаргаад:

-Би бас асуусан тэр хуриманд нэг ч хүн урилгаар ирээгүй, бүгд л зүүдлэсэн байгаа юм. Харин түүнийг тэвэрч үнссэн гэдэг чинь уур хүргээд байна. Чи яасан гэж, ямар алдар гавьяатай гэж түүнийг үнсэж таалдаг билээ. Энэ үед бороонд орсон автобусны дээвэр хайлж гадаа дотор хоёр зааггүй болоход хүмүүс сандралдан бужигнаж гарав. Би түүний нүдийг сэмхэн буландан харвал, уур хилэнтэйгээр гялалзах агаад юу юугүй цохиод авахад бэлэн гараа тас зангидаж, туранхай цээж нь сүртэй нь аргагүй оволзож байлаа. Автобус хэдийнээ зогсоод жолооч залуу хажуугаар том том харайн гүйх зуураа:
-Та хоёр чинь энд үлдэж хайлах гээ юу? Бушуухан наанаасаа гараач хэмээн хашгирсаар өнгөрөв. Гэвч бид хоёрын хэн нь ч хөдөлсөнгүй. Түүний нүд улам хурцаар гялалзан, хоёр гараараа намайг заамдан аваад, хэсэг сэгчсэнээ:
-Чам шиг муу эр түүнийг илж таалсан байх учиргүй. Тэр тэр, тэр бол, тэр бол тэнгэрийн гүнж мэдэв үү? Өтөл муу газрын биднийх биш, чи бид хоёр шиг өт хорхой биш, гээд хайлж дуусаж буй автобуснаас үсрэн бууж өтгөн лав үсчүүлсээр гүйж одов. Түүний араас хэсэг харж зогсоод би хоргодох газар хайхаар хандсан зүг рүүгээ гүйлээ. Эцэстээ хөл хүндрээд урагш ахих аргагүй болов. Тэгээд бодож эхэллээ.

* * *
Тамхиныхаа үнсийг тэр сурмаг гэгч нь унагаагаад, утааг нь хоосон агаарт угалзаруулан үлээж, торгон оймсныхоо хээг удаан гөлөрснөө:
- Миний хурим маргааш болно. Чи ирэх юм байгаа биз дээ? Чамайг ирэхгүй бол энэ насаараа гомдох байх шүү? Магадгүй ирэх төрөлдөө ч гомдож мэдэх юм гэснээ хачин чангаар инээв.

Өмнө нь ийм наалинхай байсныг санах гэж оролдоод бүтсэнгүй. Дэмий л толгойгоо өвтгөснөөс хэтэрсэнгүй. Нэг орой өөрөө л хаалга тогшоод, өөрөө л хувцсаа тайлаад, өөрөө өвөрт ороод ирсэн түүнтэй хэзээ яаж танилцсанаа ч санадаггүй юм. Зарим өглөө яваад л өгсөн байдаг, зарим өглөө унтаад л хоцордог түүнээс нэрийг нь бараг асуугаагүй байж мэднэ. Учир нь санах гээд чадаагүй юм.

- Хэнтэй хуримлах гэж байгаа юм. Би таних залуу юу?
- Тэр нууц, аа. Ямар ч байсан чи ирээрэй. Надад харин ямар ч бэлэг хэрэггүй шүү? Зүгээр л чи энэ биеэрээ морилон ирэхэд л хангалттай. За маргааш миний хуриман дээр уулзая гэээд хаалга зөөлхөн хаагаад гарч одов.

Араас нь ямар нэгэн зүйл дагаад гарах шиг санагдав. Тэгээд зүүднээсээ сэрлээ. Миний урилга ердөө зүүд. Өөр юу ч биш. Харин хуриман дээр бүгд л сэрүүн байсан даа? хэмээн бодож зогстол тэр миний хажууд зэрэгцэн ирээд:
-Тэр чам дээр хэд дэх өдөр ирдэг байсан юм. Юу, чам дээр биш, чиний зүүдэнд

-Өдөр бүхэн...

-Худлаа, мэдэв үү? Чи намайг түүнд хайртайг мэдээд санаа сэтгэлээр минь хорлох гэж байна. Тийм байх учиргүй. Би л зөвхөн түүнийг чин үнэнээр хайрлаж чадна. Тэр Борооны эзний охин. Үүнийг ганцхан би мэднэ. Учир нь би Салхины хүү гэсээр хайлж дуусаад нэгэн овгор хар зүйл болсон автобус руу үсрэн оров. Санамсаргүй ийм хачин хүнтэй зам таарч явсандаа бие нэг л тавгүй болж, хайлмагтаад шалчигнаж буй хар замаар цааш арай ядан гэлдэрлээ.
Гадаа нэгэнт харуй бүрий болж одод тэнгэрт өчүүхэн гэрлээрээ сүүмэлзэн байхад гэнэт хамаг юм хайлж урсахаа болив. Хараахан хайлж ууршаагүй хүмүүс баярлалдан дуу алдах энд тэндгүй сонстоно. Удалгүй тас харанхуй орчныг нөмрөөд зүг чигээ нэгэнт алдсан тул хэдэн овгор харын дунд суугаад зүүрмэглэжээ.
-Би явахаас даа? Аав уурлаад, миний аав Бороо ш дээ? Харин би чиний эхнэр болсон шүү? Тэр өдөр миний хуриманд ирсэн бүхэнтэй би суусанш дээ? гээд саатай алчуураа зориуд мөрнөөсөө унагаад явж одов. Тэнгэрт нэг үл мэдэх гялтагнасан зүйл үзэгдээд гэрэл нь арай сарниж амжаагүй байхад сэрлээ. Дэргэд унасан саатай алчуур харанхуйд алмазны үйрмэг мэт харагдана. Түүнийг авч үнэрлэвээс борооны чийглэг үнэр хамар цоргив.
Өглөө эрт автобуснаас үлдсэн овгор харыг очиж үзэв. Түүнийг эндээс оглоо үсрэн гарч ирээд “Би түүнд хайртай, чи муу, чам шиг газрын амьтан... Би Салхины хүү ” гээд хашгирах юм санагдаад удаан суулаа. Эцэст нь босоод овгор харыг онгичиж гарав. Тэгээд голоос нь түүний зүрхийг олж авав. Гарт хүчтэй лугших Салхины хүүгийн зүрх тэр нэгэн өдөр ээрэм тал дундуур морьтой давхисан мэдрэмжийг минь эргэн сануулав. Эрх дураараа, салхи шиг чөлөөтэй байхын ад хүслэн намайг эзэмдэж, юунд ч хоригдож цагдахгүй байхаас сайхан зүйл амьдралд байхгүй мэт санагдаж байж билээ. Одоо бодоход тэр өдрийн орой Борооны охинтой анх зүүдэндээ амрагласан ажээ. Энхрийлэн таалах дур хүслийг минь салхи надад авчирсан санагдав. Салхи, салхи өмнө нь яагаад мэдсэнгүй вэ?

Хөндий хоосон цээжиндээ булгилан цохилох зүрхийг суулгав. Хэзээ зүрхгүй болсноо ч санах юм алга. Ингэхэд тэр гэдэг чинь би өөрөө би гэдэг чинь Салхины хүү... Харин Борооны охин. Санах юм даанч алга.

                                                                     
П.Батхуяг                                                   2010 он 

Natalie Imbruglia - Torn

Friday, October 3, 2014

Archive

ТЭР ТӨСӨӨЛЛИЙН НАЙЗТАЙ БОЛСОНОО НАДАД ХЭЛСЭН. ГЭХДЭЭ ТЭР ТҮҮНИЙ ТУХАЙ ӨӨР ЮУ Ч ДУРСААГҮЙ. БИ Ч АСУУГААГҮЙ ЮМ.ТҮҮНИЙ НЭР ХЭН БОЛОХ? ӨНДӨР НАМ ӨРГӨН БҮДҮҮН ? ЭР ЭМИЙГ Ч ХЭЛЭЭГҮЙ.БИ Ч СОНИРХООГҮЙ. ХЭН ХЭН Нь ЯАГААД ГЭДГИЙГ ОЙЛГООГҮЙ.БАС ХҮСЭЭЧ ҮГҮЙ БАЙХ. ТЭР ТӨСӨӨЛЛИЙН НАЙЗТАЙ БОЛСОН Нь ТҮҮНД ӨӨРТ Нь САЙН ХЭРЭГ , САЙН ЯВДАЛ БОЛСОН ТУХАЙ ДУРьДСАН . БИ БАЯРТАЙ БАЙГАА ТҮҮНИЙ ӨМНӨӨС.

Wednesday, September 10, 2014

Чиний бодлын 99% нь дандаа бусдын тухай бодол байдаг.

Чиний бодлын 99% нь дандаа бусдын тухай бодол байдаг. Өөр хэн нэгний тухай л өдөржин бодож, шөнөжин зүүдэлнэ. Одоо больж үз. Хүний амьдрал богино шүү дээ. Хэдий болтол чи бусдыг анхаарч явах юм?

Энэ хооронд эгшин хором бүрээр элсэн цаг урсч байна. Чи улам бүр амьдлаг чанараа алдаж, үхмэл дүрэндээ орж яваа. Төрсөн өдөр болгон чинь амьдралаас нэг жил алдсан өдөр, үхэл рүү нэг жилээр дөтөлсөн өдөр шүү. Үлдсэн хоногуудадаа жаахан ухаан сэхээтэй байж үз.

Өөрийн гол дутагдлыг
Хамгийн түрүүнд анхаар.

Агнистын гэгээ" цуврал. "Билгүүн ухааны шастир", хуудас 88-92

Wednesday, April 16, 2014

Цаг хугацаа тайвшрал авчирдаггүй

Цаг хугацаа тайвшрал авчирдаггүй...

Цаг хугацаа тайвшрал авчирдаггүй, шаналлыг минь
Цаг хугацаа эдгээнэ гэж хэлсэн та нар бүгд худалч!
Уйлагнах борооноор би түүнийгээ санаж,
Угалзат давалгаа хумигдахад түүнийгээ хүсдэг.
Түрүүчийн цас уулын энгэр бүрээс хайлж
Түүдгийн утаа болжээ, хуучин оны навч ч...
Ноднин жилийн гашуун хайр гэвч сэтгэлд минь
Овоороостой байна, хуучирсан бодлуудын минь дэргэд.
Түүнийг минь санагдуулж, өөдөөс мэлтийгч зуун газарт
Очихоосоо би айдаг болж. Гэлээ ч
Түүний хөл хүрээгүй, төрх нь гэрэлтээгүй газарт
Түр ч атугай тайвширюу гэж очихдоо
“Түүнийг минь санагдуулах юм энд алга аа” гэж
Түгшиж мэгдэхдээ түүнийг л саначих юм.

Эдна.

Орчуулсан Г.Лхагвадулам

" Эцэгтээ бичсэн захидал " / Ф.Кафка эцгийнхээ тухай.../



Хайрт аав минь!


Яагаад “Танаас айдаг” гэж хэлдэг байсан юм бэ гэж Та надаас асуусан. Би энэ удаад бас л хариулж чадахгvй нь. Айдгаасаа болоод тэрхvv айдсаа тайлбарлахад дэндvv олон жижиг сажиг зvйлийг дурдах хэрэгтэй болдог байсан юм. Одоо би Танд захидлаар хариулахыг хичээж байгаа боловч хариулт маань бас л бvрэн дvvрэн, чин сэтгэлийнх болж чадахгvй нь бололтой. Эдvгээ ч гэсэн миний айдас, тvvний уршиг нєлєє надад саад болсоор байна. Нєгєє талаар, захидлын маань хэмжээ миний ой ухааны бvх боломжоос хамаагvй их болох нь ээ. Аливаа ажил хэрэг Танд маш энгийн санагддаг бєгєєд vvнийгээ надад болон бусад хvмvvст эрээлэлгvй хэлдэг байсан. Та бvхнийг иймэрхvv маягаар vздэг. Бvх насаараа хvнд хєдєлмєрт нухлагдаж, бvгдийг хvvхдvvдийнхээ тєлєє зориулсан хvн гэж Та єєрийгєє vзнэ. Ялангуяа надад илvv ихийг зориулсан учраас “би санаа амар амьдарч”, бvрэн эрх чєлєєтэй байж, хоол ундны талаар санаа зовох юмгvй, ямар ч зvйлд сэтгэл зовдоггvй хvн болж єссєн болно. “Хvvхдийн ач тус” гэж юу байдгийг хэтэрхий сайн мэддэг учраас Та ямар ч хайр талархлыг хvлээлгvй зєвхєн ойлголцох тєдий байдлыг шаарддаг байлаа. Гэтэл би хар нялхаасаа єєрийнхєє єрєє, номон дундаа, єєрийнхєє vзэл бодолтой хамт Танаас нуугддаг байлаа. Би хэзээ ч Тантай илэн далангvй ярьж хєєрч байгаагvй. Францесбад руу Таныг эргэж очдоггvй, хэзээ ч Танд хvvгийн сэтгэлээр ханддаггvй. Дэлгvvр болоод Таны ямар ч ажлыг сонирхдоггvй байсан. Бас Таныг хаяад явсан. Биднийг єсгєж, дэмжин халамжилж байсан Таны тєлєє хуруугаа ч хєдєлгєдєггvй мєртлєє (ганц удаа ч vзвэрийн билет авчирч єгєєгvй дээ) найз нєхдийнхєє тєлєє чадах бvхнээ хийдэг.


Хэрвээ Та миний тухай дурсамжаа нэгтгээд vзвэл намайг ач тус мэдэхгvй, хєндий хvйтэн, хариг хатуу хvн гэж дvгнэх нь магад. Бvх зvйлд би л буруутай. Зєв тийш нь засч залруулах талаар ямар ч санаа тавьдаггvй гэж Та намайг буруутгадаг. Гэтэл Та єєрєє огт буруугvй, тvvгээр ч vл барам надад хэтэрхий сайн байсан нь миний алдаа гэж vздэг. Таны энэ бодлыг Та бид хоёр бие биеийнхээ ємнє харилцан буруугvй гэдгээ хvлээсэн тохиолдолд хvлээн зєвшєєрч болох юм. Би Танд vvнийг л vнэмшvvлж чадвал Та бид хоёрын хооронд (гэхдээ амьдралын шинэ алхам биш л дээ, бид хоёр хэтэрхий их хєгширч) ямар ч байсан ойлголцлын гvvр тавигдаж, Таны утга учиргvй vглэх араншин зогсохгvй ч арай багасах биз ээ. Танд хэлж ярья гэсэн миний vгийг Та мэдрээд байдаг нь гайхалтай санагддаг. Жишээ нь, “Би чамд хайртай. Гэхдээ бусад эрчvvд над шиг чамтай харьцдаггvй байсан. Учир нь тэдэн шиг хуурамч зан гаргаж чадахгvй” гэж Та саяхан хэлсэн. Таныг надад сайн санаагаар ханддагт би хэзээ ч эргэлзэж байгаагvй. Гэхдээ л Таны энэ vгэнд итгэж чадахгvй байна. Та хуурамч зан гаргаж чаддаггvй нь vнэн. Гол нь бусдыг хуурамч гэж хэлдэгт л Та бид хоёрын хоорондын ямар нэгэн ялгаа байгаа хийгээд тэр нь надаас тєдийгvй Танаас ч бас шалтгаалж байгаа юм байна гэдэг нь Танд мэдрэгдэж буй хэрэг. Хэрэв миний энэ таамаглал зєв бол бидний санал нэг байна гэсэн vг. Ганцхан Танаас болоод би ийм болчихсон юм биш ээ. Тэгвэл хэтрvvлсэн хэрэг болно. “Юмыг хэтрvvлэх нь миний дутагдал”. Таны нєлєєллєєс хол хєндий єсч бойжлоо ч гэсэн Танд таалагдаж, санаанд чинь тохирох хvн болж чадахгvй л байх байсан. Би хvч чадал дорой, шийдэмгий бус, тогтворгvй, аль ч Кафкатай адилгvй хvн болох байлаа. Энэ байгаагаасаа єєр болчихвол Та бид хоёр бие биеэ маш сайн ойлгох байсан биз ээ. Та миний найз нєхєр, хамтран зvтгэгч, авга ах, євєг эцэг, тvvгээр ч барахгvй хадам минь байсан сан бол би их жаргалтай нэгэн байх байлаа. Эцгийн хувьд Та надад хэтэрхий хvчирхэг санагддаг. Ах нар маань багадаа хорвоог орхиж, охин дvv нар минь хожуу тєрцгєєсєн учраас анхны довтолгоог би ганцаараа vvрчээ. Гэтэл би гэдэг хvн єчvvхэн амьтан байлаа шvv дээ. Бид хоёрыг харьцуулбал Та хvч чадал, эрvvл мэнд, захирангуй дуу, уран цэцэн яриа, биеэ тоосон байдал, тэсвэр хатуужлаараа ч жинхэнэ Кафка байлаа. Гэтэл би Кафкагийнхний vнэртэй боловч амьдарч, ажиллаж, ямар ч эргэлзэлгvй, хvлцэнгvй дорой шинжээрээ Лёвигийнхантай Кафкагийн эхийн залуу vеийн нэр ойролцоо юм уу даа… Та намайг амархан мохоож, надад уйтгар, гуниг, дотоод зєрчлєєс єєр юу ч vлдээгээгvй. Гэхдээ Та бид хоёр тулалдаж байраа эзэлсэн, єєртєє итгэсэн, зоригтой, чадал тэнхээтэй дайчид шиг л байсан. Харамсалтай яа… Та бид хоёр бие биеэ ойлгож, нэг нь нєгєєдєє хvч тэнхээ сэлбэж чадаагvйн шалтгаан юундаа байдгийг би мэдэхгvй юм. Магадгvй Та, vргэлж миний хамгийн эмзэг нандин зvйлд хааш яайш хандаж тvvгээрээ холдуулсан байх. …Та гэр орон, ажил тєрлєєсєє холдох тусмаа элэгсэг, єрєвч, анхаарал халамжтай болдог. Яг л єєр улс гvрнээр аялж яваа хаан хvн шиг ч гэмээр юм уу даа… Гэр бvлээс гадуур бусад хvмvvстэй харьцах миний харилцаа бvхнээс илvvтэй хохирсон. Миний танилцаж vерхсэн хvмvvсийг Та ямар нэгэн талаар нь vргэлж буруутгах тул би Танаас ямар ч буруугvй хэрнээ байнга уучлал гуйх хэрэгтэй болдог байсан. Та хvнд итгэж чаддаггvй тєдийгvй vvнийгээ надад бас хэвшvvлэхийг хичээдэг байлаа. Би эргэн тойрондоо сайн хvмvvсийг харж байсан мєртлєє Таны vгийг дагаснаараа яваандаа єєртєє ч итгэж чадахгvй ямагт айж явдаг болсон юм… Та намайг цаас эрээчиж суудагт тун дургvй байж билээ. Ингэж суухдаа би харьцангуй биеэ дааж, Таны нєлєєллєєс гардаг байсан юм. Зvйрлэвэл, чийгийн улаан єтийг тасалчихад мєлхєєд явчихдагтай адилаар тvрхэн ч болов амсхийдэг байж билээ. Ер нь тэгээд яг ийм vед минь Таны дургvйцэл надад таатай байдаг сан. Харин шинээр ном аваад орж ирэхэд (Та голдуу хєзєр тоглож байдаг) “Цаанаа, ширээн дээр тавьчих” гэж тоомжиргvйхэн тушаахад би их гомддог байсаан. Гэхдээ ихэнх тохиолдолд би Таны эдгээр vгсийг “Чи одоо чєлєєтэй” гэсэн утгаар хvлээж авдаг байжээ. Энэ бол єєрєє єєрийгєє хуурч л байгаа хэрэг л дээ. Yнэнийг хэлэхэд, надад ямар ч эрх чєлєє байгаагvй юм шvv. Мэргэжлээ сонгож авахад минь харин Та нигvvлсэнгvй сэтгэл гаргаж надад эрх чєлєє олгосон. Миний талаар Таны бодол алдаатай байсан гэдэг нь энэ vед илэрсэн. Та намайг ажилч хичээнгvй, нямбай гэж боддог байлаа. Таны бодлоор бол би шургуу суралцаж, vргэлж юм бичиж суусан нь худлаа юм шvv дээ. Намайг тааруухан сурч, юу ч мэдэж чадаагvй гэж хэлвэл нэг их хилсдэхгvй. Би єєрийнхєє тєлєє л санаа зовдог байлаа. Жишээ нь, эрvvл мэндийнхээ талаар. Хоол шингэхгvй байна уу, vс унаж байна уу, нуруу бєгтийж байна уу гэж бодсоор эцэст нь жинхэнээр євчдчихдєг байлаа. Завгvй царай гарган Танаас зугтаадаг байсан нь єєрийнхєє єрєєнд орж хэвтэх л гэж хvсч байсных. Ажил дээр ч, гэрт ч миний хєдєлмєрийн vр дvн харагддагvй байлаа. Хэрэв Та vvнийг эрт мэдсэн сэн бол машид уурлаж бухимдах байсан биз ээ. Уг нь залхуу биш л дээ. Гэхдээ хийх юм надад огт байдаггvй байсан юм. Таны дэргэд би хэнд ч хэрэггvй єчvvхэн амьтан байлаа шvv дээ. Ийм байдалд би мэргэжлээ сонгож авах эрхтэй болсоон. Ер нь би єєрєє єєрийнхєє хvчийг vнэлэхээс илvv Таны амыг хардаг байлаа. Бага сургуулийн нэгдvгээр ангийг тєгсєж чадахгvй юм шиг санагддаг байсан боловч тєгссєнєєр барахгvй шагнал авсан. Гимназийн элсэлтийн шалгалтад тэнцэхгvй гэж бодож байтал бvх юм амжилттай болсон. Дараа нь гимназийн нэгдvгээр ангийн шалгалтанд гарцаагvй унана гэж байтал унасангvй. Тэгээд дараа нь бvх юм азтай… азтай байлаа. Гэвч Таны царайг харах бvрдээ одоогоор бvх юм сэтгэгчлэн бvтэж байвч эцэстээ бvх юм урвуугаар тєгсєж болно гэдгийг мэдэж байсан. Иймэрхvv бодол сэтгэлдээ тээж яваа хvvхэд ямар жаргалтай байх билээ. Удалгvй гимназийн дарлалаас гарч утга учиргvй санагддаг, хvч чадал шаарддаггvй байсан гимназийн хичээлvvдийг нэгэн адил ямар ч сонирхолгvй, миний нэр хvндийг олны дотор унагачихгvй шиг мэргэжил сонгож авах нь зvйтэй гэж vзээд хууль зvйг хамгийн тохиромжтой гэж vзэв. Зарим vед сэтгэлийн хєдєлгєєнєєс болоод тєлєвлєєгvй зvйл хийчих нь олонтаа. Жишээ нь, хоёр долоо хоног хими-ээр оролдож, хагас жил хэртэй герман хэл сурах гэж ноцолдсон гэх мэт. Эцэст нь ямар ч атугай хууль зvйг судлахаар сэтгэл шулуудав. Энэ нь надад ємнє хэдэн мянган хvн зажилж зажилж залгиж чадаагvй орхисон, ис тосонд дарагдсан зузаан зузаан ботиудыг цаасны єт шиг нvхэлж сууна гэсэн vг. Миний сурлага ирээдvйн мэргэжил ямархуу байх вэ гэдгийг тодорхой мэдэж байсан хэдий ч тоолгvй орхисон билээ. Миний хувьд гэр бvл гэдэг чухам ямар байхыг, юу болохыг мэдэж чадаагvй гэдгээ хvлээх ёстой. Нэг л мэдэхэд амьдралын энэ хэцvv асуудал тулаад ирчихсэн байлаа. Энэ салбарт би хэзээ ч амжилтанд хvрч байгаагvй болохоор гэрлэх гэж оролдсоноо Танд тайлбарлан ойлгуулж чадахгvй байх аа даа. Yvнээс гадна єдєр шєнєгvй энэ тухай эргэцvvлэн бодсоор одоо бvр учраа олохгvй болчихоод байна. …Миний танилцаж vерхсэн бvсгvйчvvдийг Та тоож vздэггvй, аль хэдийнээс мэддэг юм шиг загнадаг байж билээ. Єєрийгєє аврахын тулд хэчнээн ч янзын арга саам хэрэглэв дээ. Та vvнийгээ сайн мэдэхгvй ээ. Намайг гомдоож, гутаах нь Танд юу ч биш байлаа. Хэрэв гэрлэлт азгvй болбол би єєрєєсєє илvv Таныг гутаасан хэрэг болно гэдгийг Та ердєє ойлгодоггvй байлаа. Гэрлэх тухай ам ангайх бvр Та эсэргvvцдэг байсан. Ф-д хоёр удаа сvй тавиад больсон, дахиад сvй тавьсан, мєн ээж та хоёрыг Берлин рvv шал дэмий дагуулж явсан гээд Танд дургvйцэх шалтгаан байсан. Яагаад ийм байдалд хvрчихсэн юм бvv мэд. Гэрлэх оролдлогууд маань єєрийн зорилготой байсан. Гэвч энэ бvхэн хvvхдийн тоглоом шиг (нэгнийхээ гараас чанга барьчихаад яваач, гvйгээч гэдэг) єнгєрсєн дєє. Та эртнээс намайг “Яв” гэдэг байсан боловч єєрєє ч мэдэлгvй дэргэдээ барин дарангуйлсаар байсан. Тохиолдлоор боловч надтай гэмгvй сайхан бvсгvйчvvд таарсан билээ. Намайг бvрэг ичимхий, шийдэмгий бусыг мэдсээр байж Та нvд ирмэх зуур гэрлэх шийдвэр гаргаж чадна гэж яаж бодоо вэ? Бvсгvйчvvдийн аль нь ч намайг гомдоогоогvй. Харин хоёуланг би л гонсойлгосон юм. Ер нь би яагаад гэрлээгvй юм бэ? Надад ялих шалихгvй саад бэрхшээл тулгарсан л даа. Тэгэхдээ амьдралын утга учир саад бэрхшээлийг даван туулдагтаа л байдаг байх. Гэхдээ юунаас ч хамаарахгvй гол саад бол би сэтгэл санааны хувьд гэрлэхэд бэлэн бус байсанд оршино. Гэрлэе гэж шийдвэр гаргасан цагаасаа эхлэн нойр хоолоо алдаж, єдєр шєнєгvй толгой євдєж, байх суух газраа олж яддаг болсон. Энэ нь єєрєє єєрийгєє vзэн ядаж, єєртєє итгэхгvй ямар нэгэн зvйлээс айж явдаг байсантай л холбоотой юм.


Миний айдас хvйдсийг ойлговол Та надад “…Чи бид хоёр тулалдсаар байна…Ер нь тулалдаан хоёр янз байдаг. Эхнийх нь рыцарийн тулалдаан. Энэ нь хvч тэнцvv хоёр этгээд тулгаран нэг бол алдана, нэг бол ононо. Энэ нь зєвхєн єєрийн тєлєє байдаг. Бас паразитын дайн гэж бий. Хазаж хатгахын зэрэгцээ єєрийнхєє амьдралыг тэтгэхийн тулд бусдын цусыг сордог. Энэ бол жинхэнэ мэргэжлийн дайн. Чи тvvнтэй адил юм. Чи бие даан амьдрах чадваргvй. Гэхдээ чи амгалан тайван амьдрах, єєртєє бурууг єгєхгvйн тулд л Таны амьдралын хvч тамирыг би булаан сорж байна гэж чи нотолдог. Yvний хариуцлагыг эцсийн эцэст бас л би хvлээх болно. Жишээлбэл, чи саяхан гэрлэхийг хvссэн. Гэтэл захиандаа бичсэнээр бол гэрлэхийг бас хvсэхгvй байсан байна. Чи єєрєє ямар ч идэвх санаачлага гаргаагvй бєгєєд харин ч єєрийгєє гэрлvvлэхгvй байх талаар надаас тусламж хvссэн шvv дээ. Би туслахыг ч бодоогvй. Учир нь нэгдvгээрт, чиний аз жаргалд саад болохыг хvсээгvй, хоёрдугаарт, хvvгээсээ хэзээ нэг цагт зэмлэлийн vг сонсохгvй гэсэндээ л тэр. Би єєрийгєє захирч чиний гэрлэлтийн асуудлыг єєрийн чинь мэдэлд єгсєн нь надад тус болсон гэж vv? Огтхон ч vгvй. Хэрвээ намайг дургvйцсэн бол чи бvр зориудаар энэ бvсгvйтэй ханилах байсан. Хэрвээ энэ гэрлэлтийг зєвшєєрсєн бол эцэстээ бас л би буруутай vлдэх байлаа. Миний бvх vг яриа vнэн шударга гэдгийг чи зєвшєєрч байгаа ч намайг илэн далангvй байж чаддаггvй, хоёр нvvртэй, долгинуур “нян” гэжээ. Миний бодлоор чи намайг энэ захидлаараа хvртэл сорж байгаа юм биш vv?” гэж хариулах байсан биз ээ. Yvнд чинь хариу болгож энэ бvх эсэргvvцлээ ч Таны эсрэг болгож болно. Энэ эсэргvvцэл Танаас бус надаас гарч байгаа. Та бусдад ердєє итгэдэггvй. Энэ бол Таны хvмvvжил.


Yнэндээ амьдрал чинь хєзєр дэлгэхээс илvv ээдрээтэй, миний бичсэн шиг юм бvхэн нь эрэмбэ дараалалтай байдаггvй юм байна. Энд тайлбар зайлшгvй хамтдаа явдаг юм байна. Бvгдийг би тодорхой хэлмээргvй байна. Миний бодлоор бол энэ захиа vнэнд нэлээд ойртож, Та бид хоёрын амьдралыг хєнгєвчилж vхэх vед нигvvлсэнгvй, нийлэнгvй ариун болгох биз ээ.

Франц 1919 оны арваннэгдvгээр сар.

Орчуулсан Д.Галбаатар

Tuesday, January 28, 2014

" Тэнгэр заримдаа дэндүү цэлмэг ... Sometimes the Sky's Too Bright "



Тэнгэр заримдаа дэндүү цэлмэг
 
Тэнгэр заримдаа дэндүү цэлмэг, эсвээс
Тэндэхийн үүлс, шувууд бачуурам их.
Алсрах нарны өөрийгөө сануулах гэж
Асан дүрэлзэх нь ч хэтэрхий хурц.
Нүднийхээ өмнөх бүхнийг хэрчихэд
Нүцгэн гар минь яасан мохоо,
Нүүр дүүрэн инээмсэглэлийг дарахад
Нүгэлт төрх минь юутай хангалттай,
Амталж үзэхийг хүссэн уруулдаа
Аяар хөнгөнөөр шүргэхийн төдийд
Ахин салмааргүй ч яахин чадах,
Сахиусан тэнгэрийн дүртэй албингууд
Санаашрал гансралыг надад шивнэж
Алд биеийг минь тамын зовлон руу
Асуулгүй шидэх нь юутай гачлантай.
Аяа тэднийг хориглож дийлшгүй тул
Урссан нулимсны хатсан цэгт
Урин инээмсэглэлийг хатгаж тогтооном.

Тэнгэрсийн орхисон шаналал тэмтрэгдэхэд
Улигласан үгс нь шатаж замхарнам.
Хүүхний зүрх заримдаа давс шиг шорвог
Хүрэн цусаар дүүрэн авс шиг санагддаг
Хэнхдэг цээжийг нь би урж тасдаад
Хэний ч биш, өөрийнхөө цусыг л тэнд
Хэмжээлшгүй халуунаар оргилон байхыг олж үздэг.
Тэгэхэд л, тэнгэр дэндүү цэлмэг байна уу даа? гэж
Тэсгэлгүй бодогддог
Цустай гараа хараад
Цухалдаж дальдичдаг
Гараараа тарьсан өвдөлтийг мэдрэвч
Үл шархирдаг. 


Sometimes the Sky's Too Bright

Sometimes the sky's too bright,
Or has too many clouds or birds,
And far away's too sharp a sun
To nourish thinking of him.
Why is my hand too blunt
To cut in front of me
My horrid images for me,
Of over-fruitful smiles,
The weightless touching of the lip
I wish to know
I cannot lift, but can,
The creature with the angel's face
Who tells me hurt,
And sees my body go
Down into misery?
No stopping. Put the smile
Where tears have come to dry.
The angel's hurt is left;
His telling burns.

Sometimes a woman's heart has salt,
Or too much blood;
I tear her breast,
And see the blood is mine,
Flowing from her, but mine,
And then I think
Perhaps the sky's too bright;
And watch my hand,
But do not follow it,
And feel the pain it gives,
But do not ache.

/ Dylan Thomas /


Zen. Зэн

Ойд нэг л сайхан амгалан ...

 Тэнд өвөл , зун , намар хавар ч үнэхээр амгалан байдаг. Өөрөөс минь өөр хүнгүйд .

Sunday, January 5, 2014

Tamiraa's Mix Top 50 Tracks of 2013



Tamir’s Mix Best Of 2013 Tracklistings




 
50. The 1975 – Chocolate
49. The Strokes – All The Time
48. Cannet Heat – Going Up To The Country
47. Alexi Murdoch – All My Days
46. Unrest – Make Out Club
45. Parquet Courts – Borrowed Time
44. Youn Galaxy – Pretty Boy (Peakinng Lights Remix)
43. Chvrches – Under The Side
42. Dirty Beaches – Casino Lisboa
41. Death – Politicians In MY Eyes 



40. White Shadow – Muruudul 
39. Deerhunter – Back To The Middle 
38. Rec On - Lovely Woman 
37. Anamanaguchi – Planet 
36. Danny Brown – Grown Up 
35. Acquarello – Gabrielle Chiararo 
34. Capital Cities – Chartreuse 
33. The Colors – UNQ Village 
32. Disclosure feat. AlunaGeorge – White Noise 
31. Sally Shapiro – Starman (with Electric Youth)
30. Mohanik – The Wolf Dance 

 
29. Drake – Hold On,We’re Going Home (feat. Majid Jordan)
28. Atoms For Peace – Default 
27. Lego – Aldaa 
26. Kanye West – New Slaves 
25. Daft Punk – Give Life Back To Music 
24. Tape Runs Out – Friends 
23. The Strypes – Blue Collar Jane 
22. Run The Jewels – Banana Clipper (feat. Big Boi)
21. Rodriguez – I Think Of You

20. The Lemons – Paradise 
19. Tesla Boy – Spirit Of The Night 
18. Baths – Miasma Sky 
17. Kurt Vile – Wakin On A Pretty Day 
16. Yo La Tengo – Is That Enough 
15. Blood Orange – No Right Thing 
14. The National – Craceless 
13. Rhye – Open 
12. Arcade Fire – Reflektor 
11. Nine Inch Nails – Everthing 

 
10. The Compass – Tsus Sorogch 
9. Volcano Choir – Tiderays 
8. Mutual Benefit – Advanced Falconry 
7. Local Natives – Columbia 
6. Surug Huch – Hayagdsan Muruudul (Demo)
5. Phosphorescent – Song For Zula
4. Choi joo – Hurch Chadahgui
3. Sky Ferreira – You’re Not The One 
2. MBV – Only Tommorrow 
1. The Lemons – Husel 


Tamiraa's Mix Top 50 Tracks of 2013 #Soundcloud  

source : Tamiraa's mix group