Saturday, November 27, 2010

Темперамент буюу зан араншин

Хүмүүс яагаад сэтгэл зүйн хувьд өөр өөр байдаг вэ гэдэгт эрдэмтэд бүр МЭӨ-х үеэс судалгаа хийсээр иржээ. Гэхдээ хүний сэтгэл зүйн талаар 100% дүгнэлт, гаргалгаа хийнэ гэдэг хэцүү. Анх Грекийн эмч Гиппократ хүмүүсийн сэтгэл зүйн ялгаа, зан төлөвийн үндсэн шинжүүдийг хүний бие дэх шингэний зохицуулалтаар тайлбарлан тодорхойлсон байдаг. Ингэхэд хүний биед хамгийн их байгаа шингэнээр нь 
1. sangus - цус /нүүр нь баясгалантай, нүд нь цовоо/ , 
2. flegma - салс /дүнсгэр, буурь суурьтай/, 
3. choles - шар цөс / хөдөлгөөнтэй, зөрүүд, эв хавгүй/, 
4. melanos - хар цөс /зөрүүд, зожиг/
 гэж 4 ангилж үзнэ. Энэ ангилалд нэгэн сонирхолтой зүйл тусгагдсан байх юм. Юу гэхээр, монголчууд эрт үеэс "цөс нь хөөрсөн, үгүй мөн омголон хүүхэд шүү" гэж холерикийг, "нүүрэндээ галтай, нүдэндээ цогтой, сайн хүү байна" гэж сангвиникийг, "манай энэ мөн сулбагар хүүхэд шүү" гэж меланхолекийг, "манай хүн ч буурь суурь заагаад, тайван шүү" гэж флегматик чанартай хүмүүсийг тодорхойлон хэлдэг байснаараа сэтгэл зүйн мэдлэг, ухаан өндөр байсныг харуулж байна.
Хүний темпераментыг мэдрэмжийн ба үйл ажиллагааны гэсэн 2 үндсэн хэсэгт, дотроо сангвиник, холерик, флегматик, меланхолик гэсэн 4 хэв шинж.(Гиппократын  ангилал).Темперамент нь зан төлөв бүрэлдэхэд нөлөөлөх ба бие мах бодийн шинж байдлыг бус оюунлаг шинж чанарыг илэрхийлж байдаг. Мөн хүний үйл ажиллагаа, зан үйлийн зөвхөн эцсийн үр дүн төдийгүй явцыг илэрхийлдэг. Темперамент нь төрөлхийн биологийн шинжтэй байдаг ба нэн түрүүнд шинэ сэтгэгдэл төрөх, сэтгэл хөдлөх, цочих, сандрах, сэтгэлийн түгшүүр бий болох зэрэг үйлийг нөхцөлдүүлнэ. Темперамент нь хамгийн ерөнхий байдлаараа хувь хүн, бие махбодь болон танин мэдэхүйн үйл яьцыг хооронд нь холбогч болж өгдөг. Гэр бүлийн хосууд хоорондоо нэг темпераменттай байх нь ховор бөгөөд нэг болон ижил төсөөтэй зан араншинтай хүмүүсийн хамтран ажиллах чадвар ч гэсэн сул байдаг гэдгийг амьдралын туршлага харуулсаар иржээ. Тийм ч учраас өөр болон эсрэг тэсрэг зан араншинтай хүмүүс хамгийн сайн зохицдог.  Нэг багц асуултад 16-аас дээш тийм гэж хариулбал тухайн темпераментад хамаарна гэсэн үг. Хэрэв алинд нь ч 16-аас дээш тийм гэж хариулаагүй бол хамгийн олон удаа тийм гэж хариулсан темпераментдаа та харъялагдана гэсэн үг. Гэхдээ нэг хүнд дан ганц л темперамент зонхилдоггүй, дөрвүүлээ хоршин байдаг.

Тухайн темпераментийн асуултын 16-20 д тийм гэж хариулбал  та бүрэн тэр шинжид хамаарна. Хэрэв нэмэх тэмдэг 11-15 –тийм гэж хариулбал байвал тэр темпераментийн шинж нилээд байна. 6-10 тийм гэж хариулбал тухайн темпераментийн хэв шинж тун бага болохыг гэрчилнэ .

САНГВИНИК ХЭВ ШИНЖ
Сайн тал нь нийтэч, эвсэг, цайлган, авхаалжтай, шинэ зүйл рүү тэмүүлдэг. Удаан хугацаагаар оюуны болон биеийн хөдөлмөр хийх чадвартай. Мэдээллийг түргэн хүлээн авч ойлгодог. Ямар нэгэн зүйлд дасан зохицохдоо амархан. Хүмүүстэй хэл амаа амархан ололцдог. Жаргжл, зовлонг хүлээн авдаг. Мэдрэмтгий, сэтгэлийн хөдөлгөөнтэй, алхаа, гишгээ хөнгөн.Сул тал нь саваагүй, хэрэгт дуртай, хүмүүсийн уур дургүйцлийг хүргэдэг. Сониуч, замбараагүй, салан, хөнгөмсөг, өнгөц гэх мэт

1.   Хөгжилтөй баяр баясгалантай тачигнатал чанга хөхөрдөг.
2. Эрч хүчтэй ажилсаг байж чадна.
3. Эхэлсэн зүйлээ дуусгалгүй орхих нь цөөнгүй.
4. Өөрийгөө хэт үнэлдэг.
5. Шинэ зүйлийг хурдан хүлээн авдаг.
6. Сониуч, харилцаа тогтворгүй.
7. Эвгүй зүйлд зовж шаналах нь бага.
8. Янз бүрийн нөхцөлд түргэн дасдаг.
9. Аливаа шинэ ажлыг дуртай эхэлдэг.
10. Сонирхолгүй зүйлдээ амархан шантардаг.
11. Ажилд идэвхитэй оролцож нэг ажлаас нөгөөд амархан шилждэг.
12. Бусдыг уриалан зохион байгуулах чадвартай.
13. Нийтэч уриалгахан шинэ хүмүүсийн дэргэд нэрэлхэж эмээдэггүй.
14. Тэсвэртэй ажилладаг.
15. Нүүр гарын хөдөлгөөн оролцсон чанга түргэн яриатай.
16. Гэнэтийн тохиолдолд биеэ барьж чаддаг.
17. Ямагт цовоо сэргэлэн.
18. Түргэн унтаж хурдан сэрдэг.
19. Эмх цэгцгүй юмыг хурдан шийддэг.
20. Заримдаа өнгөц хийсвэр талтай.
2.     
ФЛЕГМАТИК ХЭВ ШИНЖ
Сайн тал нь тэсвэр тэвчээртэй, хүлээцтэй, буурь суурьтай, юмыг гүнзгий боддог, ойлгож тогтоосон зүйлээ мартдаггүй, хэвшмэл амьдралд дуртай, бодлоготой.Сул тал нь хашир, дасан зохицдоггүй, хүн гуйдаггүй, юмны эвийг олдоггүй, залхуу, шинэ юманд тэмүүлдэггүй, хүлээж авдаггүй. Сэтгэлийн хөдөлгөөн багатай. Хөдөлж яддаг.
  1. Эмх журамтай, нямбай
  2. Аливаад ул суурьтай, нухацтай ханддаг
  3. Хүлээцтэй
  4. Хоосон чалчих дургүй, дуу цөөтэй
  5. Аливаад болгоомжтой, бодлоготой ханддаг
  6. Сэтгэлийн хөдөлгөөн багатай, жигд тогтуун хэл яриатай
  7. Тайван удаан хөдөлгөөнтэй, нүүр гарын хөдөлгөөн бага
  8. Юмыг удаан ойлгож, сайн тогтоож хадгалдаг
  9. Эхэлсэн ажлынхаа эцсийг нь үздэг
  10. Хүч чадлаа хоосон зүйлд зарцуулдаггүй
  11. Ажил амьдралдаа хэвшсэн дэг журмыг хатуу барьдаг
  12. Сайшаал, шүүмжлэлд эмзэг мэдрэмтгий
  13. Сэтгэлийн хөдөлгөөнөө барьж чаддаг
  14. Өөрийг нь дооглож шоолохыг үл тоомсорлодог
  15. Хүсэл сонирхол, харилцаанд тогтвортой
  16. Ажил эхлэх, нэгээс нөгөөд шилжихдээ удаан
  17. Хүн бүгдтэй ижил харилцаатай
  18. Шинэ нөхцөлд дасан зохицохдоо удаан
  19. Өвчин зовлонд тэсвэр тэвчээртэй
  20. Уур уцааргүй
ХОЛЕРИК ХЭВ ШИНЖ
Сайн тал нь тэсвэр тэвчээр сайн, түргэн авхаалжтай, шударга, сэтгэлийн хөдөлгөөнтэй, темп сайн, эрч хүчээ дайчлан ажилладаг, дайчин, тууштай.
Сул тал нь шаралхуу, эв дүй олохдоо муу, шинэ харилцаа, нөхцөл байдалд амархан зохицдоггүй, зөрүүд, өөрийнхөөрөө, эв хавгүй, дээрэлхүү, түрэмгий, зальтай.

1. Тогтворгүй, байнгын хөдөлгөөнтэй, гар хуруугаараа ямар нэг юмыг үргэлж оролдож байдаг.
2. Омогтой, огцом ууртай.
3. Шийдэмгий, санаачлагатай.
4. Тэвчээргүй, биеэ барьж чаддаггүй.
5. Зөрүүд
6. Маргаан мэтгэлцээнд дийлэх хандлагатай
7. Үе үе эрч хүчтэй байдлаар ажилладаг
8. Хүмүүстэй ний нуугүй, илэн далангүй харилцдаг.
9. Азаа үзэх, аз турших дуртай.
10. Өсөрхөн уурлаж, гомдохдоо түргэн.
11. Сэтгэлийн хөдөлгөөнтэй, огцом түргэн хэл яриатай.
12. Хэрүүлч, зодоонч
13. Бусдын дутагдлыг тэвчиж чаддаггүй
14. Түрэмгий, дээрэлхүү, захиран тушаах дуртай
15. Гар, нүүрний хөдөлгөөн ихтэй
16. Түргэн шийдвэрлэж, асуудлыг хурдан шийдвэрлэх дуртай
17. Шинэ зүйлд дасахдаа удаан
18. Тавьсан зорилгодоо хүрдэг
19. Алхаа гишгээ огцом, хурдан хөдөлгөөнтэй
20. Ааш зан нь эрс амархан өөрчлөгдөж хувьсдаг


МЕЛАНХОЛИК ХЭВ ШИНЖ
Сайн тал нь хариуцлагатай, нямбай, цэвэрч, үерхэл нөхөрлөл, хайр дурлалд үнэнч.
Сул тал нь зөөлөн, намуун, эмзэг, өрөвчхөн, уярамтгай, дуулгавартай, гутрамтгай, аймхай хулчгар, өвчин зовлонд эмзэг
Ингээд та өөрийнхөө сэтгэл зүйг танин мэддэг боллоо. өөртөө итгэлтэй, өөдрөг байгаарай!!!
  1. Ичимхий бүрэг
  2. Шинэ орчинд дасахдаа муу, сандарч тэвддэг
  3. Танихгүй хүмүүстэй холбоо тогтоох сонирхолгүй
  4. Өөрийн хүчинд итгэлгүй, эргэлздэг
  5. Ганцаардлыг амархан даван туулдаг
  6. Ажил амьдралын бүтэлгүй, амжилтгүй тохиолдолд сэтгэлээр амархан унадаг
  7. Бодлогоширон гиюүрэх талтай
  8. Амархан ядардаг
  9. Сул, аяархан хэл яриатай
  10. Ярьж байгаа хүнийхээ зан төлөвт зохицож чаддаг
  11. Өрөвчхөн, уян сэтгэлтэй
  12. Сайшаал шүүмжлэлд маш мэдрэмтгий
  13. Өөртөө болон бусдад өндөр шаардлага тавьдаг
  14. Хардаж сэрдэх талтай
  15. Өвчин зовлонд эмзэг хандаж айдаг
  16. Хэтэрхий гомдомтгой
  17. Хүн бүртэй өөрийн бодол санааг солилцдоггүй
  18. Идэвх санаачлага багатай, бүрэг ноомой
  19. Дуулгавартай, хүлцэнгүй
  20. Бусдаар өрөвдүүлж, туслуулах дуртай