Saturday, October 20, 2012

Тэд намайг цөөхөн үгээр ийн мэдрүүлэв .


Хэн нэгэн1 :   Чи нэг л утгаа олохгүй  цагийг барах гээд л байх шиг санагдах юм даа
БИ : - Надад ч бас тэгж санагдаад ..
Хэн нэгэн1 :   Би зөв мэдэрч , чамд эрх чөлөө байна уу ?
БИ:  байгаа ч юм шиг байхгүй ч юм шиг баригдмал .. 

Тэгэхээр зарим нөхдөөсөө асуулаа .

Чи надаас юу мэдрэгдэж  байна ?
Хэн нэгэн 2 : -
ХООСОН .
Хэн нэгэн3: - Маш их хайр , гуниг , үнэнч зан
Хэн нэгэн4 : Дулаан мэдрэгддэг
Хэн нэгэн5 :- Бусдыг гэх сэтгэл хүнд туслачих гэсэн зүйл бас пэссимист , түргэн уур
Хэн нэгэн6: - Хаагдмал 


... 

Thursday, June 14, 2012

Бүгд л орхиод , хаяад явдаг , тэд хөсөр хаяцгаадаг . Дараагийнх нь хэн бэ ?

За одоо надтай хамт байгаа хүмүүсээ нэг юм гуйя аа . Алдахаас үнэндээ айж байна шүү :) Ер нь хаяад орхиод явах нь эртхэн явсан нь дээр байхаа . Одооноос ер нь л байнгын сэтгэл санааны бэлтгэлтэй явж байхаас . Бүүр хэзээ ч , нээрээ хэзээ ч шүү намайг хаяж явахгүй , үргэлж миний болон бие биенийхаа хажууд байж бие биедээ тус дэм болон сайхан найзалж явна даааааа гэж боддог байсан хүнээсээ холбоогоо таслах ямар муухай бөгөөд эвгүй байдаг юм бэ . Зүгээр л шок ш**ж байна шд . Аймшигтай байна муухай байна . За тэгээд нэг сайн мэдээ нь гэвэл орлогч үлдсэн болохоор нэг бодлын сэтгэл амар байна өө . Дандаа санаа зовж явдаг байсан хүмүүсийн маань нэг болохоор . Ер нь яг одоогоор маш муухай л байна . Муухай байлаа гээд яахав дээ . Тэр хүний шийдвэр болоод хүсэл . Би уг нь ийм зүйл хүсээгүй . Ийм зүйл тохиолдоно ч гэсэн бодож төсөөлж байсангүй . Тэр маш гэнэтийн бөгөөд огцом шийдвэр гаргаад тэрэндээ баттай байдаг ба заримдаа дараа нь харамсдаг . Гэхдээ энэ удаад гэлээ ч харамсахгүй гээд шийдсэн бололтой . үйлдэлээс нь харахад илт байна . Тэгээд хэн хэндээ муу санаад яахав . Сайн сууж байгаарай . Аз жаргал хүсье! Аан тийн таарсан ч танихгүй юм шиг зөрцгөөе гэсэн байна лээ . Тэгснээс огт битгий таараасай гэж бодож байна . Ингээд л бүгд яваад өгдөг . Сүүлдээ дасаж байна . Бага багаар амьдралыг амталж байх шиг . Анхнааасааа л амттай биш гашуун байсан . ОДоо яваандаа улам л гашуун санагдах байхдаа . Өнгөгүй бөгөөд амтгүй амьдрал .жил болгон найзууд маань солигдоод байдаг ч энэ удаагийнх арай л том гарз байлаа Дараагийнх нь хэн юм бүү мэд . Би даанч таашгүй нь.... Өөр бичмээр зүйл их байвч хуруу гар эвлэхгүй нь . Ингээд өндөрлье дөө.....

Saturday, April 28, 2012

Tuesday, April 17, 2012 (Нөгөө блогоосоо зөөв )

ӨӨРӨӨ ӨӨРТӨӨ Л УУР ХҮРЭХ . ӨӨРӨӨ ӨӨРИЙГӨӨ Л ХАРААН ЗҮХЭХ . ӨӨРӨӨ ӨӨРИЙГӨӨ Л АЛЧИХМААР САНАГДАХ.
 Өнөөдөр бүүр сэтгэл санааагаар унахын дээдээр унаад хөл дээрээ ч алхаж чаддаггүй наасан Арайчдээ гэж бодоошшш... Бүүр хүчлээд ч болдоггүй наасан , чигээрээ дээшээ ч харж чададгүй наасан , хоолойноос юу ч гардаггүй наасан .
 Хаашаа л харна уу нулимс урсаад байдаг наасан Сэтгэл санаагаа дэмжих гээд л амьхандаа юм юм л бодож үзлээ нэмэр алгаа Бүүр шантраад үхэхийн даваан дээр ... сүүлдээ өөртөө өвөөг гэртээ намайг хүлээгээд радиогоо сонсоод хэвтэж байна гэж итгүүлээд багахан амь орсон боловч нүдээ бүлцийтлээ уйлав. Уйлсан . (Таксины жолооч их л гайхсан байх )
 Уйлмаар санагдаад хамаг мөнгөө шавxаад таксидсан нь энэ!



Wednesday, February 29, 2012

Надад л боломжгүй санагдаад байдгын

Сэтгэл санааг минь хуваалцаж , дотроо онгойтол ярилцах тийм хүн гарч ирдэг ч болоосой ,
Боломжгүй байх л даа .

Yppah - Not on my life

Mono - Moonlight




БАс "You are there" цомгийг нь бүтнээр нь сонсчихоор цаанаа л нэг гунигт автчихна .
Сонсоод эхлэнгүүт хамаг нүүрний арьс хүнд оригоод , таталцлын хүчээр доошоо газар луу татагдаад байгаа ч юм шиг бла бла .......

m83 wait



тэсэхгүй уйлааашшшшш...
онигоо юмаа хмммммммммм

Saturday, January 21, 2012

Бүүр нэг гомдоод байх юм хүмүүст .

Зарим нэгнийг нь би гомдоогоод зарим нь надаа гомдоод хмммм
Миний гомдол тэгээд ямар барагдах биш , тэнэг юм шиг бодогдоод л яваад л байдын ,
Мартагдана гэж Нөүүү шүү дээ , мартаж л сурмаар байна ,
ойр зуурын хэрэгтэй хэрэггүй юмнуудаа мартчихаад байдаг юм байж иймэрхүү юм бол харин эсрэгээрээ бүүр мартагдахгүй бодогдоод л яваад байдаг


За тэгээд энэхүү хязгаарлалт таалагдахгүй байна.
Уг нь зурвас ойрхон л байна .
Гэхдээ би нээг их яарахгүй байгаа ч гэсэн бүүр намайг юм юмнаас хэт хориод цагдаад байхад чинь би яанам бэ???
Ямар нэгэн зүйлийг хориглох барих цагдах тусам л хүн улам л боогдож буй мэт санагдаад тэрхүү зүйл рүүгээ тэмүүлдэг шүү дээ .
Тэгтэл тэгтэл...
Заа заа цаг нь болохоор болох л байлгүй гэж бодох юм.
Үеийнхэн болохоор намайг бодвол бас ч багахан зэрэг өөр орчинд арай л өөр сэтгэдэг хүмүүстэй байсан болохоор бүгд л гайхна хихи
Би ч яахуу хуучинсагдуу үзэлтэй л айлын хүүхэд, өөрөө ч бас хуучинсагдуу үзэлтэй байж магад
Гэхдээ ,, гэхдээ л юмдаа
тэгээд л чимээгүйхэн явж л байя дөө
Яваандаа л болох л байлгүй
Би бас тэгж байгаад хэт урсгалаараа хүн юм өөө.

Tuesday, January 3, 2012

Салхи чамайг мэдэрмээр байна , уужим орон зайд ...
Xаашаа ч хамаагүй дагаад хийсмээр ..
Өндөрөөс өндөрт ....

Хунгарласан зузаан цасан дунд тайван удааан гэгч нь хэвтэмээр....

Хунгарласан зузаан цасан дунд тайван удааан гэгч нь хэвтэмээр ...

Эргэн тойрон мөн л уужим , амьсгалахад саадгүй цээж дүүргэм ...

Тэр цасан дунд хэвтчихээд би тэгээд хэнд ч харагдахгүй доошоо шигдсээр ...нам гүм

Даарсанаа ч үл хайхрах тэр нэгэн мэдрэмж , бас сэтгэгдэл ...

Хэсэгхэн хугацааны дараа хоромхон зуур нүүр лүү нар ээх ...

Тэгээд л буцаад байрандаа.......

Sunday, January 1, 2012

Оны эхний өдөр таалагдсангүй .

Гэхдээ нөгөө хүмүүсийн хэлдэгээр эхний өдрөөр энэ жилээ шинжих гэсэнгүй ээ .
Дүнсгэр өдөр байв . Биеэ барьж сурах талаар бодов.
Амьсгал минь цээжиндээ багтаж ядтал багтарав.
Яахуу хальт сатаарсаны улмаас гайгүй болсон байх .
Мэдэхгүй юм даа , бас ойлгохгүй юм.