Monday, December 13, 2010

Бид яагаад Хас тэмдэг хэрэглэдэг вэ?

Хас Монголчуудын өвөг шүтээн!


Хас тэмдгийг харахаар одоогийн хүмүүс шууд Хитлерийн (Hitler) Германийг төсөөлдөг.
Юуны учир Хитлер Монгол хасыг авсан байж болох вэ?
Монгол үндэстний хасыг Германы рейх зээлдэн авч улмаар хас бэлэгдлийн нэр төр, утга учирт сэв суулгасан.
Гэвч Монголчууд бид өвөг шүтээн болох хасынхаа шавхагдашгүй нарийн учрыг ухан мэдэж, сэргээн хэрэглэх нь зүйтэй мэт.
Хас мөнх хөх тэнгэрийн оньс,бат бэхийн бэлэгдэл,орчлон ертөнцийн үүслийн бэлэгдэл,мөнхийн хөдөлгөөний бэлэгдэл ,саруул ухаан сүр жавхлангын бэлэгдэл юм. Хэн хасыг тахиж шүтсэн бүхэнд асар их хүч,энергийг төвлөрүүлдэг,мөн түгээж байдаг.
(Энэ тухай Ч.Эрдэнэ. Их Гурвалжин номноос уншина уу!)
Орчин үед ч мөн Монголчууд хас бэлэгдэлийг компани,банк дэлгүүрийнхээ тамга,эмблемд хэрэглэж ач тусыг нь хүртсээр байна.Жишээ нь.Монгол газар,Худалдаа хөгжлийн банк,Хас банк гэх мэт.
Германчууд ч мөн хасын ид,хүчийг ашиглаж маш их хэмжээний цэрэг хүч ялалтыг олсон нь түүхэн үнэн. Гэвч тэдний явуулж хийсэн дайн нь мөнх хөх тэнгэрийн таалалд нийцээгүй учир гэсгээгдсэн билээ.
Германчууд хасыг авсны учир гэвэл, тэд Германы өвөг дээдэс аричууд Их говьд оршин амьдарч байгаад гэнэтийн нэгэн их сүйрлийн улмаас цацагдан тарсан, тэгээд уугуул нутгийнхаа бэлэг тэмдгийг авах ёстой юм, хас тэмдэг нь Германы язгуур үнэнийг илэрхийлнэ гэсэн эртний домогт үндэслэн үйлдсэн билээ.


Жинхэнэ үнэн нь гэвэл Германы өвөг дээдэс готууд нь хүннү нар манай эриний эхээр баруун зүг дайлан нүүхэд холбоотон нь болж угтан учрах үедээ тэднээс хас тэмдгийг бас бус соёлын өвийн хамт мэдэж авсан юм.
Хуучин баруун гэгдэх Германы Мюнцингемд Атиллагийн хөшөөг аричууд босгосон нь бас учиртай.
5-р зууны үеэс Атилла Рейн мөрний хөндийд довтлох үедээ нас барсан газар нь онголсон алтан хайрцагт шарилыг одоо эрж хайсаар байгаа нь тодорхой.


Баруун зүг нүүн одож замхарсан Хүннү гүрний нэгэн хэсгийн ул мөрийг тодруулах нь манай түүхийн ухааны нэг чиглэл байлтай.
Яагаад Халимагууд дэлхийн 2-р дайнаар Германд есөн цагааныхаа бэлэгтэй очсон юм болоо гэсэн асуултын хариу одоо нэгэнт хас бэлэгдэлтэй шууд холбоотойг баталсан.(Монгол угшилтай Халимагууд өвөг шүтээн болох хасыг хараад сүрдэж шүтэж Халимагийн ...дугаар морьт дивез Германчуудад өөрсдийн хүслээр бууж өгч байсан)


Саяхан Цүрэмийн Мухар “Торгуудын их нүүдэл” номдоо: Турван улсын Ойрадуудын дундаас эрэлхэг баатарлаг хүмүүсийг сөргөлдөж байсан 2 талын аль алинаас нь нэрлэж болно.


1943 оны өвлийн И.В.Сталины уур хилэнг, Халимагууд дотроос Германы цэрэгт сайн дураараа орж, Зөвлөлт засгийн эсрэг “урвасан” хэд хэдэн тохиолдлоор тайлбар өгч болно. Дэлхийн II дайны үед Халимаг АССР нь Ижил мөрний Германы АССР-тэй хил залган байв.
Хитлерийн цэргүүд ойртон дөхөх үед германууд ялангуяа Халимагийн ард түмний нөхөр хэмээн тооцогддог байсан, монгол судлаач герман үндэстэн Николас Поппе халимагуудын зарим хэсгийг III рейхийн талд орох нь зөв хэмээн итгүүлж үнэмшүүлж амжжээ.
Халимагууд Хитлерчуудыг есөн цагаан бэлэг барьж угтсан юм. Үүнд Фон Паулюс ихэд баясан, халимагт тусгаар тогтнол амлахын сацуу, Хитлерийн армид Халимагийн легион бий болсон юм. Энэ үед олон халимагууд гадаадад дүрвэн гарч Франц, Америк хүртэл тархжээ.
-1922 онд Зөвлөлтийн Горьный Алтай буюу Алтайн уулын БНУ-ын далбаа нь хас тэмдэгтэй байжээ. Мөн Уст Ойрадын буриадууд, Агийн буриадууд далбаан дээрээ хас тэмдэгтэй байжээ.
-2009 оны 3-р сарын 6-ны өдөр Хас судлаач, түүхч Мөнхөөгийн Энхпүрэвээс морин хасын талаар сонирхсон юм.
Завхан аймгийн Сонгино сумын нутагт байгаа Буган чулуун хөшөөн дээр дөрвөн морины толгой зангидсан морин хас байдаг. Уг морин хасыг энерги хуримтлуулагч гэж тайлбарласан байна лээ.
Хас бол Монголчуудын оюун санааны язгуурт бүтээл мөн бололтой. Хас нь монголчуудынх болохыг социалист цаг үед харж үзээд үнэмших нь байтугай тэр тухай эргэцүүлж бодох ч сөхөө олгодоггүй байлаа.


Тэр нь А.Хитлерийн, фашизмын бэлэг тэмдэг гэж ойлгуулдаг, ер нь орчин ертөнцийг хар, цагаан хоёрхон өнгөтэй мэт сурталчилдаг, хүмүүний хорвоог эсвэл манайхан, эсвэл дайсан хэмээн хоёр л хуваадаг байв. Өөрөөр байж болохгүй ийм л цаг үе байв даа. Хас нь фашизмын бэлэг тэмдэг гэсэн болохоор дайсных.


Германчууд fasio -эв нэгдэл,цогц үзэл гэсэн үгнээс гаралтай фашистууд,nation -үндэстэн гэсэн үгнээс гаралтай үндэстний үзэлтнүүд билээ.
Хэрэв эдгээр үгс үнэхээр ийм л утгатай бол бид ч бас Эв нэгдэлийг эрхэмлэгч үндэстний үзэлтэнүүд билээ.Үндэс угсаагаа эв нэгдэлээ гэсэн үзэл санаа ягаад муу байх билээ!!!


Монгол нутгийн хаа сайгүй л түүний дотор Дархадад ч хас тамга тэмдгийн ул мөр, гэрэлт дурсгал олдож, Монголынх гэдэг нь нотлогдсоор байна.


195о онд АКед.Б.Ренчин гуай хойд цэнхэрийн агуйгаас наран хасын дурсгал болох эх сурвалж олсон .Энэхүү хаданд сийлж үлдээсэн хас тэмдэг чулуун зэвсгийн үед хамаарах буюу одоогоос 35,000 жилийн өмнөх болох нь батлагдсан.Мөн 1921-25 онд байсан Монголын анхны долларт Хас байдаг.! 1959 он хүртэл Монголчууд Хас их бэлэгдэлээ тамга,тэмдэг,албан газар байтугай гэр ахуйн наад захын хэрэглэлдээ ч хэрэглэж байсан.
Дөнгөж хас шүтээнтэй Германчуудтай байлдаж дууссан Оросын нөлөөгөөр хасбуу тамгануудыг хэрэглэхийг хориглож,хас тамгатай бүх малыг устгаж,нядлаж эхлэснээс хойш олон жил хас бэлэгдлийг кино,түүхийн сурах бичиг, сонин сэтгүүлээр аль муухайгаар сурталчилсан билээ.Түүхээ мэдэхгүй тархиа соц нийгмээр угаалгасан хүмүүст буруу өгөх аргагүй билээ.
Та бүхэн хасын тухай бүүр ихийг мэдэхийг хүсвэл Ч.Эрдэнэ.Их Гурвалжин номыг уншаарай.
Би энэ номыг яг одоо уншиж байгаа

Sunday, November 28, 2010

Би худалч


 

Би худалч
Худлаа хэлэх тусмаа 
Би хүмүүсийн өгөөмөр хайрыг мэдэрдэг. 
Би жүжигчин, 
Дүрдээ итгэх тусмаа 
Би хүмүүсийн өндөр зиндаанд дөхдөг. 
Толгой дохин инээмсэглэдэг
 Хамгийн амархан дүрдээ 
Тоглох бүрдээ би,
 Алга ташилтаар шагнуулдаг.
 Амьдрах амархан 
Үхэх ч амархан
 Алтан хүрээ жаазтай л бол 
Адгийн зураг ч хамгийн үнэтэй. 
Би худалч, та ч бас.. 
Өөд өөдөөсөө хараад 
Өчүүхэн ч далдиралгүй үнэнээс урвах 
Зориг зүрх... 
Зовохгүй байх л хэцүү 

Saturday, November 27, 2010

Темперамент буюу зан араншин

Хүмүүс яагаад сэтгэл зүйн хувьд өөр өөр байдаг вэ гэдэгт эрдэмтэд бүр МЭӨ-х үеэс судалгаа хийсээр иржээ. Гэхдээ хүний сэтгэл зүйн талаар 100% дүгнэлт, гаргалгаа хийнэ гэдэг хэцүү. Анх Грекийн эмч Гиппократ хүмүүсийн сэтгэл зүйн ялгаа, зан төлөвийн үндсэн шинжүүдийг хүний бие дэх шингэний зохицуулалтаар тайлбарлан тодорхойлсон байдаг. Ингэхэд хүний биед хамгийн их байгаа шингэнээр нь 
1. sangus - цус /нүүр нь баясгалантай, нүд нь цовоо/ , 
2. flegma - салс /дүнсгэр, буурь суурьтай/, 
3. choles - шар цөс / хөдөлгөөнтэй, зөрүүд, эв хавгүй/, 
4. melanos - хар цөс /зөрүүд, зожиг/
 гэж 4 ангилж үзнэ. Энэ ангилалд нэгэн сонирхолтой зүйл тусгагдсан байх юм. Юу гэхээр, монголчууд эрт үеэс "цөс нь хөөрсөн, үгүй мөн омголон хүүхэд шүү" гэж холерикийг, "нүүрэндээ галтай, нүдэндээ цогтой, сайн хүү байна" гэж сангвиникийг, "манай энэ мөн сулбагар хүүхэд шүү" гэж меланхолекийг, "манай хүн ч буурь суурь заагаад, тайван шүү" гэж флегматик чанартай хүмүүсийг тодорхойлон хэлдэг байснаараа сэтгэл зүйн мэдлэг, ухаан өндөр байсныг харуулж байна.
Хүний темпераментыг мэдрэмжийн ба үйл ажиллагааны гэсэн 2 үндсэн хэсэгт, дотроо сангвиник, холерик, флегматик, меланхолик гэсэн 4 хэв шинж.(Гиппократын  ангилал).Темперамент нь зан төлөв бүрэлдэхэд нөлөөлөх ба бие мах бодийн шинж байдлыг бус оюунлаг шинж чанарыг илэрхийлж байдаг. Мөн хүний үйл ажиллагаа, зан үйлийн зөвхөн эцсийн үр дүн төдийгүй явцыг илэрхийлдэг. Темперамент нь төрөлхийн биологийн шинжтэй байдаг ба нэн түрүүнд шинэ сэтгэгдэл төрөх, сэтгэл хөдлөх, цочих, сандрах, сэтгэлийн түгшүүр бий болох зэрэг үйлийг нөхцөлдүүлнэ. Темперамент нь хамгийн ерөнхий байдлаараа хувь хүн, бие махбодь болон танин мэдэхүйн үйл яьцыг хооронд нь холбогч болж өгдөг. Гэр бүлийн хосууд хоорондоо нэг темпераменттай байх нь ховор бөгөөд нэг болон ижил төсөөтэй зан араншинтай хүмүүсийн хамтран ажиллах чадвар ч гэсэн сул байдаг гэдгийг амьдралын туршлага харуулсаар иржээ. Тийм ч учраас өөр болон эсрэг тэсрэг зан араншинтай хүмүүс хамгийн сайн зохицдог.  Нэг багц асуултад 16-аас дээш тийм гэж хариулбал тухайн темпераментад хамаарна гэсэн үг. Хэрэв алинд нь ч 16-аас дээш тийм гэж хариулаагүй бол хамгийн олон удаа тийм гэж хариулсан темпераментдаа та харъялагдана гэсэн үг. Гэхдээ нэг хүнд дан ганц л темперамент зонхилдоггүй, дөрвүүлээ хоршин байдаг.

Тухайн темпераментийн асуултын 16-20 д тийм гэж хариулбал  та бүрэн тэр шинжид хамаарна. Хэрэв нэмэх тэмдэг 11-15 –тийм гэж хариулбал байвал тэр темпераментийн шинж нилээд байна. 6-10 тийм гэж хариулбал тухайн темпераментийн хэв шинж тун бага болохыг гэрчилнэ .

САНГВИНИК ХЭВ ШИНЖ
Сайн тал нь нийтэч, эвсэг, цайлган, авхаалжтай, шинэ зүйл рүү тэмүүлдэг. Удаан хугацаагаар оюуны болон биеийн хөдөлмөр хийх чадвартай. Мэдээллийг түргэн хүлээн авч ойлгодог. Ямар нэгэн зүйлд дасан зохицохдоо амархан. Хүмүүстэй хэл амаа амархан ололцдог. Жаргжл, зовлонг хүлээн авдаг. Мэдрэмтгий, сэтгэлийн хөдөлгөөнтэй, алхаа, гишгээ хөнгөн.Сул тал нь саваагүй, хэрэгт дуртай, хүмүүсийн уур дургүйцлийг хүргэдэг. Сониуч, замбараагүй, салан, хөнгөмсөг, өнгөц гэх мэт

1.   Хөгжилтөй баяр баясгалантай тачигнатал чанга хөхөрдөг.
2. Эрч хүчтэй ажилсаг байж чадна.
3. Эхэлсэн зүйлээ дуусгалгүй орхих нь цөөнгүй.
4. Өөрийгөө хэт үнэлдэг.
5. Шинэ зүйлийг хурдан хүлээн авдаг.
6. Сониуч, харилцаа тогтворгүй.
7. Эвгүй зүйлд зовж шаналах нь бага.
8. Янз бүрийн нөхцөлд түргэн дасдаг.
9. Аливаа шинэ ажлыг дуртай эхэлдэг.
10. Сонирхолгүй зүйлдээ амархан шантардаг.
11. Ажилд идэвхитэй оролцож нэг ажлаас нөгөөд амархан шилждэг.
12. Бусдыг уриалан зохион байгуулах чадвартай.
13. Нийтэч уриалгахан шинэ хүмүүсийн дэргэд нэрэлхэж эмээдэггүй.
14. Тэсвэртэй ажилладаг.
15. Нүүр гарын хөдөлгөөн оролцсон чанга түргэн яриатай.
16. Гэнэтийн тохиолдолд биеэ барьж чаддаг.
17. Ямагт цовоо сэргэлэн.
18. Түргэн унтаж хурдан сэрдэг.
19. Эмх цэгцгүй юмыг хурдан шийддэг.
20. Заримдаа өнгөц хийсвэр талтай.
2.     
ФЛЕГМАТИК ХЭВ ШИНЖ
Сайн тал нь тэсвэр тэвчээртэй, хүлээцтэй, буурь суурьтай, юмыг гүнзгий боддог, ойлгож тогтоосон зүйлээ мартдаггүй, хэвшмэл амьдралд дуртай, бодлоготой.Сул тал нь хашир, дасан зохицдоггүй, хүн гуйдаггүй, юмны эвийг олдоггүй, залхуу, шинэ юманд тэмүүлдэггүй, хүлээж авдаггүй. Сэтгэлийн хөдөлгөөн багатай. Хөдөлж яддаг.
  1. Эмх журамтай, нямбай
  2. Аливаад ул суурьтай, нухацтай ханддаг
  3. Хүлээцтэй
  4. Хоосон чалчих дургүй, дуу цөөтэй
  5. Аливаад болгоомжтой, бодлоготой ханддаг
  6. Сэтгэлийн хөдөлгөөн багатай, жигд тогтуун хэл яриатай
  7. Тайван удаан хөдөлгөөнтэй, нүүр гарын хөдөлгөөн бага
  8. Юмыг удаан ойлгож, сайн тогтоож хадгалдаг
  9. Эхэлсэн ажлынхаа эцсийг нь үздэг
  10. Хүч чадлаа хоосон зүйлд зарцуулдаггүй
  11. Ажил амьдралдаа хэвшсэн дэг журмыг хатуу барьдаг
  12. Сайшаал, шүүмжлэлд эмзэг мэдрэмтгий
  13. Сэтгэлийн хөдөлгөөнөө барьж чаддаг
  14. Өөрийг нь дооглож шоолохыг үл тоомсорлодог
  15. Хүсэл сонирхол, харилцаанд тогтвортой
  16. Ажил эхлэх, нэгээс нөгөөд шилжихдээ удаан
  17. Хүн бүгдтэй ижил харилцаатай
  18. Шинэ нөхцөлд дасан зохицохдоо удаан
  19. Өвчин зовлонд тэсвэр тэвчээртэй
  20. Уур уцааргүй
ХОЛЕРИК ХЭВ ШИНЖ
Сайн тал нь тэсвэр тэвчээр сайн, түргэн авхаалжтай, шударга, сэтгэлийн хөдөлгөөнтэй, темп сайн, эрч хүчээ дайчлан ажилладаг, дайчин, тууштай.
Сул тал нь шаралхуу, эв дүй олохдоо муу, шинэ харилцаа, нөхцөл байдалд амархан зохицдоггүй, зөрүүд, өөрийнхөөрөө, эв хавгүй, дээрэлхүү, түрэмгий, зальтай.

1. Тогтворгүй, байнгын хөдөлгөөнтэй, гар хуруугаараа ямар нэг юмыг үргэлж оролдож байдаг.
2. Омогтой, огцом ууртай.
3. Шийдэмгий, санаачлагатай.
4. Тэвчээргүй, биеэ барьж чаддаггүй.
5. Зөрүүд
6. Маргаан мэтгэлцээнд дийлэх хандлагатай
7. Үе үе эрч хүчтэй байдлаар ажилладаг
8. Хүмүүстэй ний нуугүй, илэн далангүй харилцдаг.
9. Азаа үзэх, аз турших дуртай.
10. Өсөрхөн уурлаж, гомдохдоо түргэн.
11. Сэтгэлийн хөдөлгөөнтэй, огцом түргэн хэл яриатай.
12. Хэрүүлч, зодоонч
13. Бусдын дутагдлыг тэвчиж чаддаггүй
14. Түрэмгий, дээрэлхүү, захиран тушаах дуртай
15. Гар, нүүрний хөдөлгөөн ихтэй
16. Түргэн шийдвэрлэж, асуудлыг хурдан шийдвэрлэх дуртай
17. Шинэ зүйлд дасахдаа удаан
18. Тавьсан зорилгодоо хүрдэг
19. Алхаа гишгээ огцом, хурдан хөдөлгөөнтэй
20. Ааш зан нь эрс амархан өөрчлөгдөж хувьсдаг


МЕЛАНХОЛИК ХЭВ ШИНЖ
Сайн тал нь хариуцлагатай, нямбай, цэвэрч, үерхэл нөхөрлөл, хайр дурлалд үнэнч.
Сул тал нь зөөлөн, намуун, эмзэг, өрөвчхөн, уярамтгай, дуулгавартай, гутрамтгай, аймхай хулчгар, өвчин зовлонд эмзэг
Ингээд та өөрийнхөө сэтгэл зүйг танин мэддэг боллоо. өөртөө итгэлтэй, өөдрөг байгаарай!!!
  1. Ичимхий бүрэг
  2. Шинэ орчинд дасахдаа муу, сандарч тэвддэг
  3. Танихгүй хүмүүстэй холбоо тогтоох сонирхолгүй
  4. Өөрийн хүчинд итгэлгүй, эргэлздэг
  5. Ганцаардлыг амархан даван туулдаг
  6. Ажил амьдралын бүтэлгүй, амжилтгүй тохиолдолд сэтгэлээр амархан унадаг
  7. Бодлогоширон гиюүрэх талтай
  8. Амархан ядардаг
  9. Сул, аяархан хэл яриатай
  10. Ярьж байгаа хүнийхээ зан төлөвт зохицож чаддаг
  11. Өрөвчхөн, уян сэтгэлтэй
  12. Сайшаал шүүмжлэлд маш мэдрэмтгий
  13. Өөртөө болон бусдад өндөр шаардлага тавьдаг
  14. Хардаж сэрдэх талтай
  15. Өвчин зовлонд эмзэг хандаж айдаг
  16. Хэтэрхий гомдомтгой
  17. Хүн бүртэй өөрийн бодол санааг солилцдоггүй
  18. Идэвх санаачлага багатай, бүрэг ноомой
  19. Дуулгавартай, хүлцэнгүй
  20. Бусдаар өрөвдүүлж, туслуулах дуртай

Tuesday, November 23, 2010

2010.09.28 we are friends and family :)

Хүний нэрний эхний үсэг түүний зан чанарыг тодорхойлдог

Гэхдээ та үүнд итгэх эсэх нь мэдээж таны л сонголт билээ.
А - Хүч чадал, эрх мэдэл
Б - Агуу хайр сэтгэл
В - Хувирамтгай, эмх журамгүй
Г - Оньсого мэт нууцлаг
Д - Нийтэч, хүмүүсийг өөртөө татах чадвартай
Е - Биеэ дайчлах чадвар
Ж - Өөртөө итгэлгүй
З - Эргэлзэмтгий, хөрөнгө материалын хүндрэл
И - Авхаалжтай, соргог, түгшимтгий
К - Их санаатай, түүндээ хүрэх гэж хичээдэг
Л - Логик сэтгэлгээтэй, сэтгэж чаддаг, олхиогүй зантай
М - Хөдөлмөрч ёсорхог
Н - Их эрч хүчтэй, нэр төр хөөдөг
О - Сэтгэлийн их хөдөлгөөнтэй
П - Даруу ганцаарддаг
Р - Байнгын түгшүүр, сэтгэл их хөдлөл
С - Бухимдуу гутруу
Т - Байнгын эрэл хайгуул, төгс төгөлдөрийн хойноос хөөцөлддөг
У - Айдас зөн билэгФ - Эелдэг зөөлөн
Х - Бэлгийн асуудалтай
Ц - Сэтгэл доторхоо гаднаа илэрхийлэх хандлагатай
Ч - Үнэнч шударга
Ш - Хартай, зөвшилцөж чаддаггүй
Щ - Өшөө авамтгай, оюуны потенциал ихтэй
Э - Сэтгэлийн тэнцвэрээ хайдаг
Ю - Их зантай, биеэ тоомтгой
Я - Боловсон уран бүтээлч

Саарал

Саарал бол өнгө . Харин би  өнгө биш , утга агуулгыг чухалчилсан
Утга учиртай болоод л үүгээр нэрлэсэн хэрэг .

Thursday, November 18, 2010

Төрж буй хүнд эмгэнэл илэрхийлсэн шүлэг

Төрж буй хүнд эмгэнэл илэрхийлсэн шүлэг

Танд эмгэнэл илэрхийлье, дэлхий дээр төрсөнд чинь
Тамын зовлон эдлэх ээлж ирсэнд эмгэнэе.
Амьдралын гашуун, егөөтэй инээмсэглэл таныг таалж
Аав, ээж чинь үхэхийн зовлон хаа нэгтээ хүлээж буй
Хорвоо дээр хуурагдах гэж ирсэнд чинь эмгэнэе.
Хорвоо дээр худлаа ярих гэж ирсэнд чинь эмгэнэе.
(Хүн болгон худал хэлдэг)
Хорвоо дээр хоол идэх гэж ирсэнд чинь эмгэнэе.
(Хоолоо олох гэж зовдог)
Хорвоо дээр цангах гэж ирсэнд чинь эмгэнэе.
(Хүн болгон өлсөж цангадаг)
Хорвоо дээр хувцас өмсөх гэж ирж буйд чинь эмгэнэе.
(Хүнийг хувцсаар нь шүүдэг)
Хорвоо дээр янаг амрагтай болох гэж төрсөнд чинь эмгэнэе.
(Янаг амраг хөгширдөг, эсхүл араар чинь тавьдаг)
Хорвоо дээр үр хүүхэдтэй болох гэж ирж буйд чинь
(Үр хүүхэд өвдөж зовоодог,
Үхэж зовоодог, үгүй бол өсөж торних гэж зовоодог)
Хорвоо дээр нэр алдартай болох гэж ирж буйд чинь эмгэнэе.
(Нэр алдар чинь сэвтэж, нэр алдрыг чинь гутаана)
Хорвоо дээр эрх мэдэлтэй болохоор ирж буйд чинь эмгэнэе.
(Эрх мэдэл алдагддаг, эсхүл алдахгүйн тулд хилэнц үйлддэг)
Хорвоо дээр эд баялагтай болох гэж төрсөнд чинь эмгэнэе
(Эд баялаг хураах гэж зовдог, хураасан хойно барагддаг,
эсхүл өөрөө эдэлж чаддаггүй)
Хорвоо дээр хов живэнд хутгалдаж, гүтгүүлэх гэж төрсөнд чинь эмгэнэе.
(Тийм явдал зайлшгүй)
Хорвоо дээр өвгөрөх гэж ирж буйд чинь эмгэнэе.
(Энэ ч бас зайлшгүй)
Өөрийн бус бусдын тусгал болох гэж төрсөнд чинь эмгэнэе.
(Өөрийнхөөрөө зүтгэвэл тэнэг гэнэ)
Өрх толгойлж үйлээ эдлэх он жилүүдэд чинь эмгэнэе.
(Айл авч явна гэдэг хэцүү)
Өрөөл бусдад гоочлуулж, үхмээр санагдах үед чинь эмгэнэе.
(Ийм явдал зөндөө)
Өнө мөнхийн бус хорвоод дасах гэж ирсэнд чинь эмгэнэе.
(Дассан учраас хоргоддог, хоргодохын зовлон хүнд)
Уйтан амьдралд өвдөх гэж ирж буйд чинь эмгэнэе.
(Зүрх, тархи, өвдөхгүй эрхтэн гэж үгүй,
үхэл заримдаа амар санагдах ч буй)
Уйтгарт хорвоод айх гэж ирж буйд чинь эмгэнэе.
(Ус, гал, осол, ад үзэгдэх, зодуулах, юмаа хулгайд алдах)
Уур хилэн чинь бадрах гэж ирж буйд чинь эмгэнэе.
(Зовлон дунд нөхөд чинь орхино
Үр хүүхэд санаснаар чинь явахгүй
Улс амьтан зүгээр байхад чинь оролдоно
Хүсээгүй юмаа хийх болно)

О.Дашбалбар (1997)

Үхэж буй хүнд баяр хүргэсэн шүлэг

Үхэж буй хүнд баяр хүргэсэн шүлэг

Танд баяр хүргэе, таалал төгсч байгаад чинь
Тамын хорвоогоос хагацаж, амсхийх цаг чинь ирлээ.
Үхлийн ялгуусан инээмсэглэлийг тосон угтагтун
Үнэндээ уруул нь цэв хүйтэн ч таныг амраана.
Танд баяр хүргэе, нүгэл буянаа шүүлгэж буйд чинь
Тачаал, шуналаас хагацаж, хоосон чанарт алгуурхан
Тааваараа уусан шингэж, огторгуйн биет болон
Таалал төгсөх гэж буйд чинь баяр хүргэе.
Үзэгдэхгүй харагдахгүй болж байгаад чинь баяр хүргэе
Үхэл-мөнхийн анд чинь тосон авч буйд баяр хүргэе.
Олон арван жилийн ял-амьдралыг эдэлж дуусаад
Орон гяндангаас гарах шиг биеэ орхисонд баяр хүргэе.
Одоо таныг хэн ч, хэзээ ч хуурахгүй
Одоо та хэнд ч хэзээ ч гомдохгүй
Одоо та хэнийг ч , хэзээ ч хуурахгүй
Одоо таныг хэн ч , хэзээ ч гомдоохгүй
Одоо та хэзээ ч, хаана ч өвдөхгүй
Одоо та хэзээ ч, хаана ч өвгөрөхгүй
Одоо таныг хэн ч, хэзээ ч өвтгөхгүй
Одоо таныг хэн ч, хэзээ ч өвгөрүүлэхгүй
Одоо та өвдөх биегүй, харах нүдгүй, сонсох чихгүй
Одоо та үнэрлэх хамаргүй, явах хөлгүй, хөдлөх гаргүй
Одоо та хоосон чанарыг олж, хоосныг хэн ч устгахгүй
Одоо та цуурай, зэрэглээ, зүүд, дурсамж болжухуй.
Одоо та сүүлчийн удаа үхэж, эцсийн биеэ гээж байна.
Орчлон дээр олон үхэхээр хэзээ ч, хаана ч төрөхгүй
Одоо та хэзээ ч, хаана ч шаналах зовлон амсахгүй
Одоо та хэзээ ч, хаана ч шатрын нүүдэлд өртөхгүй
Одоо танд дээл хувцас хэзээ ч, хаана ч хэрэггүй
Одоо танд хоол унд хэзээ ч хаана ч хэрэггүй
Одоо танд унаа хүлэг хэзээ ч хаана ч хэрэггүй
Одоо танд эд хогшил хэзээ ч хаана ч хэрэггүй
Одоо танд аав ээж чинь үхэхийн зовлонгүй
Одоо танд алдар нэр чинь сэвтэхийн зовлонгүй
Одоо танд амраглах, янаглах, хардахын зовлонгүй
Одоо танд алуулах, хорлогдох, айхын зовлонгүй
Одоо танд мөнгө төгрөг хэзээ ч, хаана ч хэрэггүй
Одоо танд үхлийг баясгалан төгөлдөр инээмсэглэн тосч
Орчлонг сүүлчийн удаа харах агшин чинь ирлээ.
Танд одоо юу ч хэрэггүй болох цаг яг иржээ
Таавар оньсого мэт үхэлтэй тэврэлдэх мөч ирлээ
Танд одоо баяр хүргэе, үхэл бол ялалт мөн
Танд одоо баяр хүргэе, амьдрал-намгийг туулсанд!
Танд одоо юу ч хэрэггүй болох цаг яг ирлээ
Энэ бол гайхамшиг юм.
(Орчлонд заавал нэг юм хэрэгтэй байдаг
Олохын тулд зовдог)
Танд одоо хэн ч хэрэггүй болох цаг ирлээ
Энэ бол гайхамшиг юм.
(Хорвоод заавал хүн нэг хүнд хэрэг болдог
Холдож чадахгүй дасаад өөрөө зовдог)
Одоо та энэ хорвоо дээр хэзээ ч хаана ч уйлахгүй
Одоо таныг хэн ч, хэзээ ч уйлуулж чадахгүй
Одоо та хаана ч, хэзээ ч, хэнд ч баярлахгүй
Одоо та хуурамч цэнгэлийн зовлонг хэзээ ч эдлэхгүй
Урт замыг туулж уулын орой дээр гарчээ.
Уулзах анд-Үхэл чинь таныг угтан авах гэж хүлээж буй.
Усыг зэрэглээ гэж эндүүрэн гүйсэн бага насаа гээжээ та
Угтаа амьдрал-зүүднээсээ сэрэх цаг чинь иржээ.
Найранд ирсэн гийчин үдэш оройхон буцахын адил
Нартын цуглаанаас гэрийн зүг-нөгөө ертөнц рүү одогтун!
Мартагдлын хар сүүдэр нөмрөн авахаас бүү айгтун!
Манан замхарч, уулс тодрох адил үхлийг тосогтун!
Хэзээ нэгэн цагт бүх юм танд хэрэгтэй байсан бол
Хэн ч, юу ч хэрэггүй болжээ, энэ бол эрх чөлөө!
Хэзээ нэгэн цагт энэ хорвоод хүлээстэй байсан бол
Хэрчин тасалжээ, хүлээсийг чинь. Энэ бол эрх чөлөө!
Хэрэгцээ гэдэг шулам таныг дэлхий дээр торлож
Хэдэн арван жил амьдрахдаа эрхшээлд нь чи явсан.
Хэрэгцээ одоо танд хэзээ ч, хаана ч хэрэггүй.
Хэлэх үг, явах зам, хийх ажил чинь дууслаа, баяр хүргэе!
Амьд явах хоногийн чинь тоо дууслаа, найз минь
Амсаж үзэх, унд идээний чинь хэмжээ дууслаа
Амьдралд бүх юм чинь дууслаа, найз минь баяр хүргэе.
Амьсгалын чинь тоо цөөрч байна найз минь баяр хүргэе
Жаран жилийн өмнө та хаана байсан тийшээ одох болно
Жаргал зовлонгоос хагацаж цэвэр хоосонд шилжих боллоо.
Танд баяр хүргэе, таалал төгсөж буйд чинь
Танд баяр хүргэе, тамын зовлонгоос хагацсанд чинь
Одоо та өвлийн хүйтнээс айх аюулгүй болжээ.
Одоо та галын халуунаас айх аюулгүй болжээ.
Одоо танд орох оронгүйн аюул үгүй болжээ.
Орчлон ертөнц өнөөдрөөс таны гэр болно.
Одоо танд ганцаардлын зовлон хэзээ ч үгүй
Одоо танд үхлийн зовлон хэзээ ч, хаана ч үгүй
Олон тэрбум үхэгсдийн араас одох цаг болжээ, та
Олон тэрбум үхэгсдийн зовлонг гэтлэн туулжээ, та
Танд одоо баяр хүргэе, үхлийн давааны оройд гарсанд чинь
Танд одоо баяр хүргэе, амьдрахуйн далайг гаталж чадсанд чинь
Үлдсэн бүх хүн өөрийн чинь араас тэрбум тэрбумаараа гэлдэрнэ.
Үүрд баяртай, диваажингийн хаалган дээр сүүлд уулзъя.   О.Дашбалбар   (1998 он)