Friday, December 27, 2013

Title байхүй

Битгий ай . Хэн ч бхгүйд ч байсаар л байх. Оpшилоо мэдэр. Мэдрэхгүй бсан ч болно. Аяандаа мэдрэгдэнэ . Эвлэр

Monday, December 16, 2013

МАРТАГДСАН ШАРИЛ

Ирээдүйд, зуун жилийн дараа
Энэ газрыг хэн ч мэдэхгүй
Амьсгал давчдам бүгчмийг тэд
Амарлангуйн орон мэт төсөөлцгөөнө.
Хог шарилж биүү хөглөрч
Холын хүмүүс үүгээр сэлгүүцэж
Аль эрт талийгаач бологсдын нэрийг
Алдаатай бичиж үү л гэж үсэглэцгээнэ.
Зун цагийн чөлөөт салхи
Энд ирэх жимийг санана.
Ой ухааны гээсэн түлхүүрийг
Зөн совин шүүрч авна.

/ Эмили Дикинсон / 



Sunday, November 24, 2013

Цээжинд багтаж үл чадах Амьсгал ...

Цээжинд багтаж үл чадах Амьсгал
Тэвчиж ядах уур бухимдал
Тэгээд ХОЛ.

Магад ОЙР байхыг үгүйсгэхгүй тэр нэгэн юу  нь мэдэгдэхгүй ямарваа нэгэн зүйл

Бусад нь хэвээрээ байрандаа
Миний , анзаараагүй , сонирхохыг хүсээгүй , мэдээгүй тэр бүхэн .. 

Гэвч ОРШСООР байгаа нь сонин.

МЭДЭГДЭХГҮЙ .

/ 2012-01-02 /



Thursday, November 21, 2013

" Тэмдэглэл ийн эхлэж байхуйд ..."




Аа тэгээд мартамхай хүн чинь бичиж тэмдэглэж байхгүй бол кэцүүднэ шүү дээ xаxа
Эндээ ганц нэг зүйлийг цохон тэмдэглээд  , тэнд бас хэдийг нь жич-д нь тэмдэглэж байх нь зүйтэйн байна шүү. Өнөөдрийн хувьд үүнийг олж сонсов. Таалагдав. Уг нь их өөрийгөө хөгжөөх өдөр гэж бодож суутал ийм дуу олж сонсоод нам гүмд автав . Засс автах ч гэждээ . Багахан дуугаа хураах . Ажил руу ирэх замд цаг агаар ихээ сайхан таарсан бсансан. Одоо бол жаал бүүдийсэн.. Бүрхэг .. Сүүмийсэн бүүдийсэн бла бла .. Хачирт нь жоохон хүйтэн салхи агаарын хамт нэмчихээд хацраа жаал жиндүүлэхсэн. . 



http://www.youtube.com/watch?v=eSwz3kNm8tc

Wednesday, November 13, 2013

Aлга болохуйд...






Нүдний өмнө үзэгдээд өнгөрөх хүршгүй эгэл зэрэглээ. Хүршгүйн завсар гацсан мэт. Хүсэл унтарсан гал уулын тогоо мэт. Хэзээ нэгэн цагт дахин сэргэх атугайд найдан хоцрох.  Тэг бөглүүд. Тэр аглагт. Уусан ууссаар алга болохуйд...