Tuesday, May 3, 2011

Ядрал

Өдрөөс өдөрт, цагаас цагт
Өөрөөсөө би өөр болж байна
Өдрөөс өдөрт, цагаас цагт
Өр зүрхнээсээ би урваж байна

Өнгөрүүлсэн бүхэн минь ахин шинэ зам болж тосох
Өөдгүй тоглоомд би дахиад л хожигдлоо
Өвдөх бүрийд минь өвчин нь илааршдаг нөхөд...
Өө, энэ ертөнцөд би бууж өгч байна

Сонсож байна уу, би гараа өргөөд
Солиорсон энэ амьдралаас залхаж эхэлснээ зарлаж байна
Итгэл найдварыг минь хөсөрдүүлсэн бүх зүрх
Сэтгэлийн минь гэрэлт зулыг булаан авч одлоо

Амссан сайхан бүхнээ эргүүлээд нулимсаар төлдөг
Аймаар энэ орчлонгийн хөлд сөхөрч буй тэмүүлэл...
Ядарч байна би, цав цагаан явсаар...

(Л.Ө)