Saturday, January 15, 2011
Monday, January 3, 2011
Агнистын гэгээ" цуврал. "Билгүүн ухааны шастир", хуудас 88-92
Чиний бодлын 99% нь дандаа бусдын тухай бодол байдаг. Өөр хэн нэгний тухай л өдөржин бодож, шөнөжин зүүдэлнэ. Одоо больж үз. Хүний амьдрал богино шүү дээ. Хэдий болтол чи бусдыг анхаарч явах юм? Энэ хооронд эгшин хором бүрээр элсэн цаг урсч байна. Чи улам бүр амьдлаг чанараа алдаж, үхмэл дүрэндээ орж яваа. Төрсөн өдөр болгон чинь амьдралаас нэг жил алдсан өдөр, үхэл рүү нэг жилээр дөтөлсөн өдөр шүү. Үлдсэн хоногуудадаа жаахан ухаан сэхээтэй байж үз.
Өөрийн гол дутагдлыгХамгийн түрүүнд анхаар.
Сэтгэл бусдын бурууг шүүн хэлэлцэх дуртай... "Эргэн тойрон эрээ цээргүй нүгэлтнүүд байхад би ч бас гайгүй ээ" гэж өөрийгөө ариун хутагт аятай санадаг. Хэдий чинээ ахиу алдаа бусдаас олж харна, төдий чинээ бах тав нь ханаж, биеэ тоох нь ихэсдэг. Тийм хойно бусдын туулайн чинээ харыг ч уулын дайтай болгож ярихаас сийхгүй. Хүмүүс хов живэнд үнэхээр дуртай. Хов жив амнаас аманд дамжихдаа хачир чимгээр баяжаад байдаг. Өглөө нь ярьсан ховоо орой нь сонсвол чи гайхах болно. Хүмүүс энэ тал дээр уйгагүй уран бүтээлч, шинийг санаачлагч авьяас билигтнүүд.
Тэд яагаад хов живэнд ингэтлээ их дурладаг юм бэ? Яагаад бусдын бурууг шүүж, нүглийг илчлэх гээд байдаг юм бэ? Яагаад нэг нэгнээ цоожны нүхээр хараад байдаг юм бэ? Ганцхан шалтгаантай: өөрсдийн давуу байдлыг мэдрэх гэсэн хүсэл тачаал. Өөрийгөө бусдаас давуу гэдгийг мэдэрч байж л нүхээр шагайдаг том жаалууд таашаал авдаг юм. Хичнээн өрөвч царай, уран үгээр халхлавч өөрийнх нь мухарт өнөөх тачаал нуугдаастай. Харанхуйн дунд од гялалзана. Муухайн дунд сайхан гэрэлтэнэ. Эргэн тойронд чинь царай муутнууд байх тусам чи хөөрхөн харагдана...
...
Хүмүүс байнга ухамсаргүй үйлдэл хийдэг. Хэрэв ухамсарлачих юм бол тэр бүх үйлдэл нь зогч таараа. Бусдын бурууг шүүмжлэх хэрэггүй. Бусдын амьдралд оролцох хэрэггүй. Энэ чиний ажил биш... Бусдын дутагдлыг илрүүлэхэд хамаг амьдралаа зориулдаг ёс зүйч нар хаа сайгүй. Тэд яг л цагдаагийн ноход шиг алхам бүртээ үнэр шиншилж явдаг. Энэ бол хамгийн балиар агаад мулгуу зан. Цаг хугацаа, эрч хүчээ үрэн таран хийж, үнэний замаас улам бүр төөрөх тавилан... Нэг зүйлийг сануулахад, өрөөл бусдыг байтугай өөрөө өөрийгөө ч бүү гоочил. Алдаа дутагдлаа ажигла, ухамсарла. Харин түүнийг хэт дөвийлгөж, хэрэг болгоод бусдад зарлаад яах вэ. Ингэж аягладаг хүмүүс мэр сэр бий.
Гэгээн Августины наманчлалыг судалсан сэтгэлзүйчид түүнд бичигдсэн юмс үнэн эсэхэд эргэлзжээ. Учир нь өөрийгөө буруутгах сэтгэлд хэт автсан хүн элдэв юм санаасаа зохиодог гэнэ. Тэрбээр муу хүн байгаагүй. Бас жирийн сайн хүн байгаагүй. Жирийн сайн хүн тэгтлээ өөрийгөө буруутгаж, гэм нүглээ бусдын өмнө илчилж чадлахгүй шүү дээ. Аль ч ангилалд багтахгүй болохоор нийгэм түүнийг ариун гэгээн гэж өргөмжилсөн. Тамын нүх өөртөө ухаж суусныхаа шанд энхжингийн орны элч болж алдаршжээ.
Махатма Гандид мөн ийм юм тохиолдсон. Тэрбээр өөрийн гэм нүглийг илэн далангүй ярьж, бичиж байлаа. Хэдий чинээ өөрийгөө доош нь хийнэ, төлий чинээ өндрөө авч Махатма буюу Аугаа их гэгээнтэн гэгдэх болсон юм. Өрөөл бусдыг гоочлох, өөрөө өөрийгөө гоочлох аль аль нь туйлшрал. Хоёр салаа замын уулзах цэг нь нэг... Тийм учраас өрөөлийн алдааг ч шүүмжлэх хэрэгггүй, өөрийн гэмийг ч өөчлөх хэрэггүй... Бүрэн дүүрэн ухамсарлах аваас ухамсрын галд уруу дорой бүхэн шатах болно. Өөр элдэв арга засал илүүц ажгуу.
Буруу зөрүүг бүү гоочил.Бусдын тухай бүү бод.
Чиний бодлын 99% нь дандаа бусдын тухай бодол байдаг. Өөр хэн нэгний тухай л өдөржин бодож, шөнөжин зүүдэлнэ. Одоо больж үз. Хүний амьдрал богино шүү дээ. Хэдий болтол чи бусдыг анхаарч явах юм? Энэ хооронд эгшин хором бүрээр элсэн цаг урсч байна. Чи улам бүр амьдлаг чанараа алдаж, үхмэл дүрэндээ орж яваа. Төрсөн өдөр болгон чинь амьдралаас нэг жил алдсан өдөр, үхэл рүү нэг жилээр дөтөлсөн өдөр шүү. Үлдсэн хоногуудадаа жаахан ухаан сэхээтэй байж үз.
Өөрийн гол дутагдлыгХамгийн түрүүнд анхаар.
thanks Mazaalai :)
Sunday, January 2, 2011
Monday, December 13, 2010
Бид яагаад Хас тэмдэг хэрэглэдэг вэ?
Хас Монголчуудын өвөг шүтээн!
Юуны учир Хитлер Монгол хасыг авсан байж болох вэ?
Монгол үндэстний хасыг Германы рейх зээлдэн авч улмаар хас бэлэгдлийн нэр төр, утга учирт сэв суулгасан.
Гэвч Монголчууд бид өвөг шүтээн болох хасынхаа шавхагдашгүй нарийн учрыг ухан мэдэж, сэргээн хэрэглэх нь зүйтэй мэт.
Хас мөнх хөх тэнгэрийн оньс,бат бэхийн бэлэгдэл,орчлон ертөнцийн үүслийн бэлэгдэл,мөнхийн хөдөлгөөний бэлэгдэл ,саруул ухаан сүр жавхлангын бэлэгдэл юм. Хэн хасыг тахиж шүтсэн бүхэнд асар их хүч,энергийг төвлөрүүлдэг,мөн түгээж байдаг.
(Энэ тухай Ч.Эрдэнэ. Их Гурвалжин номноос уншина уу!)
Орчин үед ч мөн Монголчууд хас бэлэгдэлийг компани,банк дэлгүүрийнхээ тамга,эмблемд хэрэглэж ач тусыг нь хүртсээр байна.Жишээ нь.Монгол газар,Худалдаа хөгжлийн банк,Хас банк гэх мэт.
Германчууд ч мөн хасын ид,хүчийг ашиглаж маш их хэмжээний цэрэг хүч ялалтыг олсон нь түүхэн үнэн. Гэвч тэдний явуулж хийсэн дайн нь мөнх хөх тэнгэрийн таалалд нийцээгүй учир гэсгээгдсэн билээ.
Германчууд хасыг авсны учир гэвэл, тэд Германы өвөг дээдэс аричууд Их говьд оршин амьдарч байгаад гэнэтийн нэгэн их сүйрлийн улмаас цацагдан тарсан, тэгээд уугуул нутгийнхаа бэлэг тэмдгийг авах ёстой юм, хас тэмдэг нь Германы язгуур үнэнийг илэрхийлнэ гэсэн эртний домогт үндэслэн үйлдсэн билээ.
Жинхэнэ үнэн нь гэвэл Германы өвөг дээдэс готууд нь хүннү нар манай эриний эхээр баруун зүг дайлан нүүхэд холбоотон нь болж угтан учрах үедээ тэднээс хас тэмдгийг бас бус соёлын өвийн хамт мэдэж авсан юм.
Хуучин баруун гэгдэх Германы Мюнцингемд Атиллагийн хөшөөг аричууд босгосон нь бас учиртай.
5-р зууны үеэс Атилла Рейн мөрний хөндийд довтлох үедээ нас барсан газар нь онголсон алтан хайрцагт шарилыг одоо эрж хайсаар байгаа нь тодорхой.
Баруун зүг нүүн одож замхарсан Хүннү гүрний нэгэн хэсгийн ул мөрийг тодруулах нь манай түүхийн ухааны нэг чиглэл байлтай.
Яагаад Халимагууд дэлхийн 2-р дайнаар Германд есөн цагааныхаа бэлэгтэй очсон юм болоо гэсэн асуултын хариу одоо нэгэнт хас бэлэгдэлтэй шууд холбоотойг баталсан.(Монгол угшилтай Халимагууд өвөг шүтээн болох хасыг хараад сүрдэж шүтэж Халимагийн ...дугаар морьт дивез Германчуудад өөрсдийн хүслээр бууж өгч байсан)
Саяхан Цүрэмийн Мухар “Торгуудын их нүүдэл” номдоо: Турван улсын Ойрадуудын дундаас эрэлхэг баатарлаг хүмүүсийг сөргөлдөж байсан 2 талын аль алинаас нь нэрлэж болно.
1943 оны өвлийн И.В.Сталины уур хилэнг, Халимагууд дотроос Германы цэрэгт сайн дураараа орж, Зөвлөлт засгийн эсрэг “урвасан” хэд хэдэн тохиолдлоор тайлбар өгч болно. Дэлхийн II дайны үед Халимаг АССР нь Ижил мөрний Германы АССР-тэй хил залган байв.
Хитлерийн цэргүүд ойртон дөхөх үед германууд ялангуяа Халимагийн ард түмний нөхөр хэмээн тооцогддог байсан, монгол судлаач герман үндэстэн Николас Поппе халимагуудын зарим хэсгийг III рейхийн талд орох нь зөв хэмээн итгүүлж үнэмшүүлж амжжээ.
Халимагууд Хитлерчуудыг есөн цагаан бэлэг барьж угтсан юм. Үүнд Фон Паулюс ихэд баясан, халимагт тусгаар тогтнол амлахын сацуу, Хитлерийн армид Халимагийн легион бий болсон юм. Энэ үед олон халимагууд гадаадад дүрвэн гарч Франц, Америк хүртэл тархжээ.
-1922 онд Зөвлөлтийн Горьный Алтай буюу Алтайн уулын БНУ-ын далбаа нь хас тэмдэгтэй байжээ. Мөн Уст Ойрадын буриадууд, Агийн буриадууд далбаан дээрээ хас тэмдэгтэй байжээ.
-2009 оны 3-р сарын 6-ны өдөр Хас судлаач, түүхч Мөнхөөгийн Энхпүрэвээс морин хасын талаар сонирхсон юм.
Завхан аймгийн Сонгино сумын нутагт байгаа Буган чулуун хөшөөн дээр дөрвөн морины толгой зангидсан морин хас байдаг. Уг морин хасыг энерги хуримтлуулагч гэж тайлбарласан байна лээ.
Хас бол Монголчуудын оюун санааны язгуурт бүтээл мөн бололтой. Хас нь монголчуудынх болохыг социалист цаг үед харж үзээд үнэмших нь байтугай тэр тухай эргэцүүлж бодох ч сөхөө олгодоггүй байлаа.
Тэр нь А.Хитлерийн, фашизмын бэлэг тэмдэг гэж ойлгуулдаг, ер нь орчин ертөнцийг хар, цагаан хоёрхон өнгөтэй мэт сурталчилдаг, хүмүүний хорвоог эсвэл манайхан, эсвэл дайсан хэмээн хоёр л хуваадаг байв. Өөрөөр байж болохгүй ийм л цаг үе байв даа. Хас нь фашизмын бэлэг тэмдэг гэсэн болохоор дайсных.
Германчууд fasio -эв нэгдэл,цогц үзэл гэсэн үгнээс гаралтай фашистууд,nation -үндэстэн гэсэн үгнээс гаралтай үндэстний үзэлтнүүд билээ.
Хэрэв эдгээр үгс үнэхээр ийм л утгатай бол бид ч бас Эв нэгдэлийг эрхэмлэгч үндэстний үзэлтэнүүд билээ.Үндэс угсаагаа эв нэгдэлээ гэсэн үзэл санаа ягаад муу байх билээ!!!
Монгол нутгийн хаа сайгүй л түүний дотор Дархадад ч хас тамга тэмдгийн ул мөр, гэрэлт дурсгал олдож, Монголынх гэдэг нь нотлогдсоор байна.
195о онд АКед.Б.Ренчин гуай хойд цэнхэрийн агуйгаас наран хасын дурсгал болох эх сурвалж олсон .Энэхүү хаданд сийлж үлдээсэн хас тэмдэг чулуун зэвсгийн үед хамаарах буюу одоогоос 35,000 жилийн өмнөх болох нь батлагдсан.Мөн 1921-25 онд байсан Монголын анхны долларт Хас байдаг.! 1959 он хүртэл Монголчууд Хас их бэлэгдэлээ тамга,тэмдэг,албан газар байтугай гэр ахуйн наад захын хэрэглэлдээ ч хэрэглэж байсан.
Дөнгөж хас шүтээнтэй Германчуудтай байлдаж дууссан Оросын нөлөөгөөр хасбуу тамгануудыг хэрэглэхийг хориглож,хас тамгатай бүх малыг устгаж,нядлаж эхлэснээс хойш олон жил хас бэлэгдлийг кино,түүхийн сурах бичиг, сонин сэтгүүлээр аль муухайгаар сурталчилсан билээ.Түүхээ мэдэхгүй тархиа соц нийгмээр угаалгасан хүмүүст буруу өгөх аргагүй билээ.
Та бүхэн хасын тухай бүүр ихийг мэдэхийг хүсвэл Ч.Эрдэнэ.Их Гурвалжин номыг уншаарай.
Би энэ номыг яг одоо уншиж байгаа
Sunday, November 28, 2010
Би худалч
Би худалч Худлаа хэлэх тусмаа Би хүмүүсийн өгөөмөр хайрыг мэдэрдэг. Би жүжигчин, Дүрдээ итгэх тусмаа Би хүмүүсийн өндөр зиндаанд дөхдөг. Толгой дохин инээмсэглэдэг Хамгийн амархан дүрдээ Тоглох бүрдээ би, Алга ташилтаар шагнуулдаг. Амьдрах амархан Үхэх ч амархан Алтан хүрээ жаазтай л бол Адгийн зураг ч хамгийн үнэтэй. Би худалч, та ч бас.. Өөд өөдөөсөө хараад Өчүүхэн ч далдиралгүй үнэнээс урвах Зориг зүрх... Зовохгүй байх л хэцүү |
Saturday, November 27, 2010
Темперамент буюу зан араншин
Хүмүүс яагаад сэтгэл зүйн хувьд өөр өөр байдаг вэ гэдэгт эрдэмтэд бүр МЭӨ-х үеэс судалгаа хийсээр иржээ. Гэхдээ хүний сэтгэл зүйн талаар 100% дүгнэлт, гаргалгаа хийнэ гэдэг хэцүү. Анх Грекийн эмч Гиппократ хүмүүсийн сэтгэл зүйн ялгаа, зан төлөвийн үндсэн шинжүүдийг хүний бие дэх шингэний зохицуулалтаар тайлбарлан тодорхойлсон байдаг. Ингэхэд хүний биед хамгийн их байгаа шингэнээр нь
1. sangus - цус /нүүр нь баясгалантай, нүд нь цовоо/ ,
2. flegma - салс /дүнсгэр, буурь суурьтай/,
3. choles - шар цөс / хөдөлгөөнтэй, зөрүүд, эв хавгүй/,
4. melanos - хар цөс /зөрүүд, зожиг/
гэж 4 ангилж үзнэ. Энэ ангилалд нэгэн сонирхолтой зүйл тусгагдсан байх юм. Юу гэхээр, монголчууд эрт үеэс "цөс нь хөөрсөн, үгүй мөн омголон хүүхэд шүү" гэж холерикийг, "нүүрэндээ галтай, нүдэндээ цогтой, сайн хүү байна" гэж сангвиникийг, "манай энэ мөн сулбагар хүүхэд шүү" гэж меланхолекийг, "манай хүн ч буурь суурь заагаад, тайван шүү" гэж флегматик чанартай хүмүүсийг тодорхойлон хэлдэг байснаараа сэтгэл зүйн мэдлэг, ухаан өндөр байсныг харуулж байна.
Хүний темпераментыг мэдрэмжийн ба үйл ажиллагааны гэсэн 2 үндсэн хэсэгт, дотроо сангвиник, холерик, флегматик, меланхолик гэсэн 4 хэв шинж.(Гиппократын ангилал).Темперамент нь зан төлөв бүрэлдэхэд нөлөөлөх ба бие мах бодийн шинж байдлыг бус оюунлаг шинж чанарыг илэрхийлж байдаг. Мөн хүний үйл ажиллагаа, зан үйлийн зөвхөн эцсийн үр дүн төдийгүй явцыг илэрхийлдэг. Темперамент нь төрөлхийн биологийн шинжтэй байдаг ба нэн түрүүнд шинэ сэтгэгдэл төрөх, сэтгэл хөдлөх, цочих, сандрах, сэтгэлийн түгшүүр бий болох зэрэг үйлийг нөхцөлдүүлнэ. Темперамент нь хамгийн ерөнхий байдлаараа хувь хүн, бие махбодь болон танин мэдэхүйн үйл яьцыг хооронд нь холбогч болж өгдөг. Гэр бүлийн хосууд хоорондоо нэг темпераменттай байх нь ховор бөгөөд нэг болон ижил төсөөтэй зан араншинтай хүмүүсийн хамтран ажиллах чадвар ч гэсэн сул байдаг гэдгийг амьдралын туршлага харуулсаар иржээ. Тийм ч учраас өөр болон эсрэг тэсрэг зан араншинтай хүмүүс хамгийн сайн зохицдог. Нэг багц асуултад 16-аас дээш тийм гэж хариулбал тухайн темпераментад хамаарна гэсэн үг. Хэрэв алинд нь ч 16-аас дээш тийм гэж хариулаагүй бол хамгийн олон удаа тийм гэж хариулсан темпераментдаа та харъялагдана гэсэн үг. Гэхдээ нэг хүнд дан ганц л темперамент зонхилдоггүй, дөрвүүлээ хоршин байдаг.
Тухайн темпераментийн асуултын 16-20 д тийм гэж хариулбал та бүрэн тэр шинжид хамаарна. Хэрэв нэмэх тэмдэг 11-15 –тийм гэж хариулбал байвал тэр темпераментийн шинж нилээд байна. 6-10 тийм гэж хариулбал тухайн темпераментийн хэв шинж тун бага болохыг гэрчилнэ .
САНГВИНИК ХЭВ ШИНЖ
Сайн тал нь нийтэч, эвсэг, цайлган, авхаалжтай, шинэ зүйл рүү тэмүүлдэг. Удаан хугацаагаар оюуны болон биеийн хөдөлмөр хийх чадвартай. Мэдээллийг түргэн хүлээн авч ойлгодог. Ямар нэгэн зүйлд дасан зохицохдоо амархан. Хүмүүстэй хэл амаа амархан ололцдог. Жаргжл, зовлонг хүлээн авдаг. Мэдрэмтгий, сэтгэлийн хөдөлгөөнтэй, алхаа, гишгээ хөнгөн.Сул тал нь саваагүй, хэрэгт дуртай, хүмүүсийн уур дургүйцлийг хүргэдэг. Сониуч, замбараагүй, салан, хөнгөмсөг, өнгөц гэх мэт
1. Хөгжилтөй баяр баясгалантай тачигнатал чанга хөхөрдөг.
2. Эрч хүчтэй ажилсаг байж чадна.
3. Эхэлсэн зүйлээ дуусгалгүй орхих нь цөөнгүй.
4. Өөрийгөө хэт үнэлдэг.
5. Шинэ зүйлийг хурдан хүлээн авдаг.
6. Сониуч, харилцаа тогтворгүй.
7. Эвгүй зүйлд зовж шаналах нь бага.
8. Янз бүрийн нөхцөлд түргэн дасдаг.
9. Аливаа шинэ ажлыг дуртай эхэлдэг.
10. Сонирхолгүй зүйлдээ амархан шантардаг.
11. Ажилд идэвхитэй оролцож нэг ажлаас нөгөөд амархан шилждэг.
12. Бусдыг уриалан зохион байгуулах чадвартай.
13. Нийтэч уриалгахан шинэ хүмүүсийн дэргэд нэрэлхэж эмээдэггүй.
14. Тэсвэртэй ажилладаг.
15. Нүүр гарын хөдөлгөөн оролцсон чанга түргэн яриатай.
16. Гэнэтийн тохиолдолд биеэ барьж чаддаг.
17. Ямагт цовоо сэргэлэн.
18. Түргэн унтаж хурдан сэрдэг.
19. Эмх цэгцгүй юмыг хурдан шийддэг.
20. Заримдаа өнгөц хийсвэр талтай.
2. Эрч хүчтэй ажилсаг байж чадна.
3. Эхэлсэн зүйлээ дуусгалгүй орхих нь цөөнгүй.
4. Өөрийгөө хэт үнэлдэг.
5. Шинэ зүйлийг хурдан хүлээн авдаг.
6. Сониуч, харилцаа тогтворгүй.
7. Эвгүй зүйлд зовж шаналах нь бага.
8. Янз бүрийн нөхцөлд түргэн дасдаг.
9. Аливаа шинэ ажлыг дуртай эхэлдэг.
10. Сонирхолгүй зүйлдээ амархан шантардаг.
11. Ажилд идэвхитэй оролцож нэг ажлаас нөгөөд амархан шилждэг.
12. Бусдыг уриалан зохион байгуулах чадвартай.
13. Нийтэч уриалгахан шинэ хүмүүсийн дэргэд нэрэлхэж эмээдэггүй.
14. Тэсвэртэй ажилладаг.
15. Нүүр гарын хөдөлгөөн оролцсон чанга түргэн яриатай.
16. Гэнэтийн тохиолдолд биеэ барьж чаддаг.
17. Ямагт цовоо сэргэлэн.
18. Түргэн унтаж хурдан сэрдэг.
19. Эмх цэгцгүй юмыг хурдан шийддэг.
20. Заримдаа өнгөц хийсвэр талтай.
2.
ФЛЕГМАТИК ХЭВ ШИНЖ
Сайн тал нь тэсвэр тэвчээртэй, хүлээцтэй, буурь суурьтай, юмыг гүнзгий боддог, ойлгож тогтоосон зүйлээ мартдаггүй, хэвшмэл амьдралд дуртай, бодлоготой.Сул тал нь хашир, дасан зохицдоггүй, хүн гуйдаггүй, юмны эвийг олдоггүй, залхуу, шинэ юманд тэмүүлдэггүй, хүлээж авдаггүй. Сэтгэлийн хөдөлгөөн багатай. Хөдөлж яддаг.
- Эмх журамтай, нямбай
- Аливаад ул суурьтай, нухацтай ханддаг
- Хүлээцтэй
- Хоосон чалчих дургүй, дуу цөөтэй
- Аливаад болгоомжтой, бодлоготой ханддаг
- Сэтгэлийн хөдөлгөөн багатай, жигд тогтуун хэл яриатай
- Тайван удаан хөдөлгөөнтэй, нүүр гарын хөдөлгөөн бага
- Юмыг удаан ойлгож, сайн тогтоож хадгалдаг
- Эхэлсэн ажлынхаа эцсийг нь үздэг
- Хүч чадлаа хоосон зүйлд зарцуулдаггүй
- Ажил амьдралдаа хэвшсэн дэг журмыг хатуу барьдаг
- Сайшаал, шүүмжлэлд эмзэг мэдрэмтгий
- Сэтгэлийн хөдөлгөөнөө барьж чаддаг
- Өөрийг нь дооглож шоолохыг үл тоомсорлодог
- Хүсэл сонирхол, харилцаанд тогтвортой
- Ажил эхлэх, нэгээс нөгөөд шилжихдээ удаан
- Хүн бүгдтэй ижил харилцаатай
- Шинэ нөхцөлд дасан зохицохдоо удаан
- Өвчин зовлонд тэсвэр тэвчээртэй
- Уур уцааргүй
ХОЛЕРИК ХЭВ ШИНЖ
Сайн тал нь тэсвэр тэвчээр сайн, түргэн авхаалжтай, шударга, сэтгэлийн хөдөлгөөнтэй, темп сайн, эрч хүчээ дайчлан ажилладаг, дайчин, тууштай.
Сул тал нь шаралхуу, эв дүй олохдоо муу, шинэ харилцаа, нөхцөл байдалд амархан зохицдоггүй, зөрүүд, өөрийнхөөрөө, эв хавгүй, дээрэлхүү, түрэмгий, зальтай.
1. Тогтворгүй, байнгын хөдөлгөөнтэй, гар хуруугаараа ямар нэг юмыг үргэлж оролдож байдаг.
2. Омогтой, огцом ууртай.
3. Шийдэмгий, санаачлагатай.
4. Тэвчээргүй, биеэ барьж чаддаггүй.
5. Зөрүүд
6. Маргаан мэтгэлцээнд дийлэх хандлагатай
7. Үе үе эрч хүчтэй байдлаар ажилладаг
8. Хүмүүстэй ний нуугүй, илэн далангүй харилцдаг.
9. Азаа үзэх, аз турших дуртай.
10. Өсөрхөн уурлаж, гомдохдоо түргэн.
11. Сэтгэлийн хөдөлгөөнтэй, огцом түргэн хэл яриатай.
12. Хэрүүлч, зодоонч
13. Бусдын дутагдлыг тэвчиж чаддаггүй
14. Түрэмгий, дээрэлхүү, захиран тушаах дуртай
15. Гар, нүүрний хөдөлгөөн ихтэй
16. Түргэн шийдвэрлэж, асуудлыг хурдан шийдвэрлэх дуртай
17. Шинэ зүйлд дасахдаа удаан
18. Тавьсан зорилгодоо хүрдэг
19. Алхаа гишгээ огцом, хурдан хөдөлгөөнтэй
20. Ааш зан нь эрс амархан өөрчлөгдөж хувьсдаг
МЕЛАНХОЛИК ХЭВ ШИНЖ
Сайн тал нь хариуцлагатай, нямбай, цэвэрч, үерхэл нөхөрлөл, хайр дурлалд үнэнч.
Сул тал нь зөөлөн, намуун, эмзэг, өрөвчхөн, уярамтгай, дуулгавартай, гутрамтгай, аймхай хулчгар, өвчин зовлонд эмзэг
Ингээд та өөрийнхөө сэтгэл зүйг танин мэддэг боллоо. өөртөө итгэлтэй, өөдрөг байгаарай!!!
- Ичимхий бүрэг
- Шинэ орчинд дасахдаа муу, сандарч тэвддэг
- Танихгүй хүмүүстэй холбоо тогтоох сонирхолгүй
- Өөрийн хүчинд итгэлгүй, эргэлздэг
- Ганцаардлыг амархан даван туулдаг
- Ажил амьдралын бүтэлгүй, амжилтгүй тохиолдолд сэтгэлээр амархан унадаг
- Бодлогоширон гиюүрэх талтай
- Амархан ядардаг
- Сул, аяархан хэл яриатай
- Ярьж байгаа хүнийхээ зан төлөвт зохицож чаддаг
- Өрөвчхөн, уян сэтгэлтэй
- Сайшаал шүүмжлэлд маш мэдрэмтгий
- Өөртөө болон бусдад өндөр шаардлага тавьдаг
- Хардаж сэрдэх талтай
- Өвчин зовлонд эмзэг хандаж айдаг
- Хэтэрхий гомдомтгой
- Хүн бүртэй өөрийн бодол санааг солилцдоггүй
- Идэвх санаачлага багатай, бүрэг ноомой
- Дуулгавартай, хүлцэнгүй
- Бусдаар өрөвдүүлж, туслуулах дуртай
Tuesday, November 23, 2010
Хүний нэрний эхний үсэг түүний зан чанарыг тодорхойлдог
Гэхдээ та үүнд итгэх эсэх нь мэдээж таны л сонголт билээ.
А - Хүч чадал, эрх мэдэл
Б - Агуу хайр сэтгэл
В - Хувирамтгай, эмх журамгүй
Г - Оньсого мэт нууцлаг
Д - Нийтэч, хүмүүсийг өөртөө татах чадвартай
Е - Биеэ дайчлах чадвар
Ж - Өөртөө итгэлгүй
З - Эргэлзэмтгий, хөрөнгө материалын хүндрэл
И - Авхаалжтай, соргог, түгшимтгий
К - Их санаатай, түүндээ хүрэх гэж хичээдэг
Л - Логик сэтгэлгээтэй, сэтгэж чаддаг, олхиогүй зантай
М - Хөдөлмөрч ёсорхог
Н - Их эрч хүчтэй, нэр төр хөөдөг
О - Сэтгэлийн их хөдөлгөөнтэй
П - Даруу ганцаарддаг
Р - Байнгын түгшүүр, сэтгэл их хөдлөл
С - Бухимдуу гутруу
Т - Байнгын эрэл хайгуул, төгс төгөлдөрийн хойноос хөөцөлддөг
У - Айдас зөн билэгФ - Эелдэг зөөлөн
Х - Бэлгийн асуудалтай
Ц - Сэтгэл доторхоо гаднаа илэрхийлэх хандлагатай
Ч - Үнэнч шударга
Ш - Хартай, зөвшилцөж чаддаггүй
Щ - Өшөө авамтгай, оюуны потенциал ихтэй
Э - Сэтгэлийн тэнцвэрээ хайдаг
Ю - Их зантай, биеэ тоомтгой
Я - Боловсон уран бүтээлч
Subscribe to:
Posts (Atom)