Би худалч Худлаа хэлэх тусмаа Би хүмүүсийн өгөөмөр хайрыг мэдэрдэг. Би жүжигчин, Дүрдээ итгэх тусмаа Би хүмүүсийн өндөр зиндаанд дөхдөг. Толгой дохин инээмсэглэдэг Хамгийн амархан дүрдээ Тоглох бүрдээ би, Алга ташилтаар шагнуулдаг. Амьдрах амархан Үхэх ч амархан Алтан хүрээ жаазтай л бол Адгийн зураг ч хамгийн үнэтэй. Би худалч, та ч бас.. Өөд өөдөөсөө хараад Өчүүхэн ч далдиралгүй үнэнээс урвах Зориг зүрх... Зовохгүй байх л хэцүү |