Thursday, June 14, 2012
Бүгд л орхиод , хаяад явдаг , тэд хөсөр хаяцгаадаг . Дараагийнх нь хэн бэ ?
За одоо надтай хамт байгаа хүмүүсээ нэг юм гуйя аа . Алдахаас үнэндээ айж байна шүү :)
Ер нь хаяад орхиод явах нь эртхэн явсан нь дээр байхаа . Одооноос ер нь л байнгын сэтгэл санааны бэлтгэлтэй явж байхаас .
Бүүр хэзээ ч , нээрээ хэзээ ч шүү намайг хаяж явахгүй , үргэлж миний болон бие биенийхаа хажууд байж бие биедээ тус дэм болон сайхан найзалж явна даааааа гэж боддог байсан хүнээсээ холбоогоо таслах ямар муухай бөгөөд эвгүй байдаг юм бэ . Зүгээр л шок ш**ж байна шд .
Аймшигтай байна муухай байна . За тэгээд нэг сайн мэдээ нь гэвэл орлогч үлдсэн болохоор нэг бодлын сэтгэл амар байна өө . Дандаа санаа зовж явдаг байсан хүмүүсийн маань нэг болохоор .
Ер нь яг одоогоор маш муухай л байна . Муухай байлаа гээд яахав дээ . Тэр хүний шийдвэр болоод хүсэл . Би уг нь ийм зүйл хүсээгүй . Ийм зүйл тохиолдоно ч гэсэн бодож төсөөлж байсангүй . Тэр маш гэнэтийн бөгөөд огцом шийдвэр гаргаад тэрэндээ баттай байдаг ба заримдаа дараа нь харамсдаг . Гэхдээ энэ удаад гэлээ ч харамсахгүй гээд шийдсэн бололтой . үйлдэлээс нь харахад илт байна . Тэгээд хэн хэндээ муу санаад яахав . Сайн сууж байгаарай . Аз жаргал хүсье!
Аан тийн таарсан ч танихгүй юм шиг зөрцгөөе гэсэн байна лээ . Тэгснээс огт битгий таараасай гэж бодож байна .
Ингээд л бүгд яваад өгдөг . Сүүлдээ дасаж байна . Бага багаар амьдралыг амталж байх шиг . Анхнааасааа л амттай биш гашуун байсан . ОДоо яваандаа улам л гашуун санагдах байхдаа . Өнгөгүй бөгөөд амтгүй амьдрал .жил болгон найзууд маань солигдоод байдаг ч энэ удаагийнх арай л том гарз байлаа
Дараагийнх нь хэн юм бүү мэд . Би даанч таашгүй нь....
Өөр бичмээр зүйл их байвч хуруу гар эвлэхгүй нь . Ингээд өндөрлье дөө.....