Үймрэн тэчъядсан гүн зовлонт үед
Санаж сарвайх ч хүнгүй,
Уйтгартай ч байна, гунигтай ч байна.
Хүсч зорих уу?
Үргэлж дэмий хүсч тэмүүлсний хэрэг юу билээ?
Үнэтэй сайхан он жил өнгөрсөөр л байна.
Амраглаж дурлах уу?
Дурлая гэхэд хэндээ ч дурлах билээ?
Хэсэгхэн зуур дурлаад ч яах юм билээ,
Хэзээд мөнхийн дурлал гэж байхгүй шүү дээ.
Балран арилж мөргүй болсон
өнгөрсөн явдлаа дурсахад
Баясан хөөрч, зовон гиюүрч явсан минь юухан ч билээ дээ...
Тачаал хүсэл ч гэсэн дээ,
Эрт орой хэзээ нэгэн цагт эргэцүүлж бодохтой зэрэг л
Аль сайхан бүхэн нь арилж үгүй болно шүү дээ.
Хүйтэн харцаа тусгаж орчин тойрнийг ийн ажихад
Хүний амьдрал гэдэг чинь мунхаг, хоосон, шог юм байна.
1840 он
Михаил Юрьевич Лермонтов /1814-1841/