Tuesday, January 3, 2012

Салхи чамайг мэдэрмээр байна , уужим орон зайд ...
Xаашаа ч хамаагүй дагаад хийсмээр ..
Өндөрөөс өндөрт ....

Хунгарласан зузаан цасан дунд тайван удааан гэгч нь хэвтэмээр....

Хунгарласан зузаан цасан дунд тайван удааан гэгч нь хэвтэмээр ...

Эргэн тойрон мөн л уужим , амьсгалахад саадгүй цээж дүүргэм ...

Тэр цасан дунд хэвтчихээд би тэгээд хэнд ч харагдахгүй доошоо шигдсээр ...нам гүм

Даарсанаа ч үл хайхрах тэр нэгэн мэдрэмж , бас сэтгэгдэл ...

Хэсэгхэн хугацааны дараа хоромхон зуур нүүр лүү нар ээх ...

Тэгээд л буцаад байрандаа.......

Sunday, January 1, 2012

Оны эхний өдөр таалагдсангүй .

Гэхдээ нөгөө хүмүүсийн хэлдэгээр эхний өдрөөр энэ жилээ шинжих гэсэнгүй ээ .
Дүнсгэр өдөр байв . Биеэ барьж сурах талаар бодов.
Амьсгал минь цээжиндээ багтаж ядтал багтарав.
Яахуу хальт сатаарсаны улмаас гайгүй болсон байх .
Мэдэхгүй юм даа , бас ойлгохгүй юм.

Friday, December 30, 2011

Хоосон орон зай ч үгүй - ХООСОРЧИХЛОО

Дотор минь байсан ХООСОН ОРОН ЗАЙ намайг хаяаад явчих шиг ...,
Одоо би хоосон орой зай ч үгүй , хоосон ч үгүй нэгэн болчихлоо ,
Сэг, сүг , хогын сав ...