Saturday, January 21, 2012

Бүүр нэг гомдоод байх юм хүмүүст .

Зарим нэгнийг нь би гомдоогоод зарим нь надаа гомдоод хмммм
Миний гомдол тэгээд ямар барагдах биш , тэнэг юм шиг бодогдоод л яваад л байдын ,
Мартагдана гэж Нөүүү шүү дээ , мартаж л сурмаар байна ,
ойр зуурын хэрэгтэй хэрэггүй юмнуудаа мартчихаад байдаг юм байж иймэрхүү юм бол харин эсрэгээрээ бүүр мартагдахгүй бодогдоод л яваад байдаг


За тэгээд энэхүү хязгаарлалт таалагдахгүй байна.
Уг нь зурвас ойрхон л байна .
Гэхдээ би нээг их яарахгүй байгаа ч гэсэн бүүр намайг юм юмнаас хэт хориод цагдаад байхад чинь би яанам бэ???
Ямар нэгэн зүйлийг хориглох барих цагдах тусам л хүн улам л боогдож буй мэт санагдаад тэрхүү зүйл рүүгээ тэмүүлдэг шүү дээ .
Тэгтэл тэгтэл...
Заа заа цаг нь болохоор болох л байлгүй гэж бодох юм.
Үеийнхэн болохоор намайг бодвол бас ч багахан зэрэг өөр орчинд арай л өөр сэтгэдэг хүмүүстэй байсан болохоор бүгд л гайхна хихи
Би ч яахуу хуучинсагдуу үзэлтэй л айлын хүүхэд, өөрөө ч бас хуучинсагдуу үзэлтэй байж магад
Гэхдээ ,, гэхдээ л юмдаа
тэгээд л чимээгүйхэн явж л байя дөө
Яваандаа л болох л байлгүй
Би бас тэгж байгаад хэт урсгалаараа хүн юм өөө.

Tuesday, January 3, 2012

Салхи чамайг мэдэрмээр байна , уужим орон зайд ...
Xаашаа ч хамаагүй дагаад хийсмээр ..
Өндөрөөс өндөрт ....

Хунгарласан зузаан цасан дунд тайван удааан гэгч нь хэвтэмээр....

Хунгарласан зузаан цасан дунд тайван удааан гэгч нь хэвтэмээр ...

Эргэн тойрон мөн л уужим , амьсгалахад саадгүй цээж дүүргэм ...

Тэр цасан дунд хэвтчихээд би тэгээд хэнд ч харагдахгүй доошоо шигдсээр ...нам гүм

Даарсанаа ч үл хайхрах тэр нэгэн мэдрэмж , бас сэтгэгдэл ...

Хэсэгхэн хугацааны дараа хоромхон зуур нүүр лүү нар ээх ...

Тэгээд л буцаад байрандаа.......

Sunday, January 1, 2012

Оны эхний өдөр таалагдсангүй .

Гэхдээ нөгөө хүмүүсийн хэлдэгээр эхний өдрөөр энэ жилээ шинжих гэсэнгүй ээ .
Дүнсгэр өдөр байв . Биеэ барьж сурах талаар бодов.
Амьсгал минь цээжиндээ багтаж ядтал багтарав.
Яахуу хальт сатаарсаны улмаас гайгүй болсон байх .
Мэдэхгүй юм даа , бас ойлгохгүй юм.