Sunday, March 20, 2011

Pink Floyd The Wall - Pink Floyd - Comfortably Numb

Өнөөдөр нэг иймэрхүү .

Ундрах маргааш франц явна гэнээ. Хэдийгээр тийм ч дотно найзууд биш ч гэлээ , гаргаж өгсөн бол гоё бхгүй юу. Хэлээгүй хүмүүст хальт гомдонгоо алдлаа. За яахав яахав онлайнаар сайхан холбоотой л байхаас .
Гэснээс ММФ Мод-ын хурал болсон.Хоцорсоныг эс тооцвол давгүйээ. Урамын үг нтр гээд хөгжилтэй тоглоом тоглож цагийг сонирхолтой өнгөрүүлсэн.

Нээх сайхан сууж байгаад төлөвлөх зүйлс их байнаа , бна. Тэгж байгаад л болох блгүй.
Удахгүй буцаад сэргэн манданаа.
Удахгүй мэргэжлийн камертай болноо , мөнгөө цуглуулж байгаа. Хэдий болтол скайтэлийнхээ утсаар дарах вэ дээ. Юутай ч овоо хөөрхөн цуглаад л байна. Хурдхан шиг л өөрийн гэсэн камертай болоод түүгээрээ орчлон хорвоо дээрх бүхий л дүрсийг , зураглалыг буулгах юмсан .


Зиак өнөөдөртөө ингээд өндөрлье дөө .

Wednesday, March 16, 2011

Өнөөдөр сайхан өдөр байсан :)

энэ
өдөр зүгээр л хичээлээ тарчихаад нэг л тал газар хармаар санагдаад автобусэнд суугаад явж байлаа :)
Тэгээд талбай дээр буугаад зогсо байтал НАЛАЙХ гэсэн автобус ирэв. Суумаар санагдаад суучихсан...тэгэээд автобусны 4 цагйн аялал эхэлсэн дээ :)
Би яг 16,00 хавьцаа автобусанд суугаад явчихаад ирээд яг гэртээ ороход цаг 20:00 болж байсан ,
Багадаа бараг 4 нас хүртэлээ Туул зөрлөг-т (өртөө) эмээ өвөөтэй амьдардаг байлаа ... Туул зөрлөгийн яг хажуугаар явж байхад нүдэнд нулимс цийлэгнээл бага насаа дурсаад сайхан байсан шүү <3 :)




















Cee-Lo Green - What part of forever)



very special and nice very very GREAT DAY :)
BEST MEMORIES ....beautiful day beautiful nature :) like this song :)
but very suck movie's ost =))

Thursday, March 3, 2011

Би өөрийгөө үзэн яддаг

Би өөрийгөө үзэн яддаг
Бие минь, нүд минь, зүрх сэтгэл минь минийх биш
Би өөрийгөө танин яддаг
Бичих минь, бодох минь, зөгнөх ёрлох минь
надаас ангид

Маргааш өглөө намайг угтах нар
Маргаашийн маргааш учрах хүмүүс
Дандаа танил, дандаа хуучин, миний мэдэх ирээдүй
Дагаад алхаж буй энэ замаа би
хаана төгсөхийг ч мэддэг

Минийх биш гар цэцгийн далавч тасалж
Миний биш уруул жавартай үгсээр үлээж
Хүсэхгүй тусмаа би хүсэлдээ боомилуулж
Хүрэх ёсгүйдээ хүрч, харах ёсгүйгээ хардаг
Би өөрөөсөө айдаг

Зүгээр л тэнгэрийн хэсэг болчих байтлаа
Зүгээр л энгэрийн хайлааст хувилчих байтлаа
Зүүдэндээ эхлээд үзчихдэг маргаашийн төлөө
Зүдүү, ядуу хүн хэвээр яваадаа гуньдаг

Би өөрийгөө үзэн яддагтаа гуньдаг.

Л.Өлзийтөгс. 2002.11.13

Tuesday, March 1, 2011

Юуч ярилгүй, хэн нэгэнтэй удтал ширтэлцээд суухсан...Юуч хэлээгүй атлаа харцнаасаа гунигаа хуваалцахсан...

Юуч ярилгүй, хэн нэгэнтэй удтал ширтэлцээд суухсан...
Юуч хэлээгүй атлаа харцнаасаа гунигаа хуваалцахсан...С.А



...


Юуч ярилгүй, хэн нэгэнтэй удтал ширтэлцээд суухсан...
Юуч хэлээгүй атлаа харцнаасаа гунигаа хуваалцахсан...С.А



...


Юуч ярилгүй, хэн нэгэнтэй удтал ширтэлцээд суухсан...
Юуч хэлээгүй атлаа харцнаасаа гунигаа хуваалцахсан...С.А



...